Ханилж яваад нөхрөө
Зажилж яваад бохио.
Зажилж яваад бохио.
Залхуугийн гэрт түлээгүй
Завхайгийн халаасанд бэлгэвчгүй.
Нойтон хүний доодох нь дуугүй.
Хонгорынхны эрээн гаднаа
Могойн эрээн дотроо.
Мал дагавал ам тосдоно
Нам дагавал халаас түнтийнэ.
Ээждээ эрд гарахыг заах
Энхбаярт авилга авахыг заах.
Хуурсаар хуурсаар худалч
Xулхидсаар хулхидсаар улстөрч.
Уур биеийг зовоох
Утаа уушгийг зовоох.
Үүл буудвал бороо орно
Үнэг буудвал вертолёт унана.
Соёмбоо дээдэлбэл архичин болно,
Архиа уувал талийгаач болно.
10 мянгыг хулгайлвал ганц худагт,
10 тэрбумыг хулгайлвал төрийн ордонд.
Өртэй бол баян,
Өгөхгүй муривал бүр баян.
Товчилсон нэр
- УИХ – Ууж Идэхийг Хориглохгүй
- ЗГ – Зуйрах Газар
- БОЯ – Бүү Онил, Ялтай!
- БХЯ – Байлдаад Хэрэггүй, Ярьчих
- ТӨХ – Төрийн Өмчийг Хуваа
- ТУЗ – Төлөөлөн Урьтаж Завш
- Гааль – Гадаадаас Авчирвал Авилгал АЛЬ!
- "ММ" агентлаг – "Монголын Магтуу" агентлаг
- ТЗГ – Тээвэр Замбараагүйтүүлэх Газар
1 сэтгэгдэл:
hehe ineedtei ym ?
Post a Comment