468x60 Ads

.


Үсний хавчаараа шинэчилье

   

За блогоор тэнэж байгаад хөөрхөн зүйл оллоо. Хэрэглээний урлал гээд нээх хөөрхөн хичээл заадаг блог байдаг юм байна. Үнэхээр зүтгэлтэй бүсгүй байна. Энэ мэдээг тэндээс авлаа.... 
Нэг мэдсэн охины маань үсэндээ зүүдэг хавчаар нь чимэглэл нь унаад бүр ийм өрөвдөлтэй болчихсон байна.
Арай ч дээ, уг нь шинийг авч өгч болох ч өөрөө хийж өгмөөр санагдаад ийм болгочихлоо.


  Ээж нар болон жаахан охидод хэрэгтэй байж магадгүй гээд заавартай нь орууллаа. Зурагны чанар муу байгааг өршөөгээрэй. Хийж байх үед зайны цэнэг дуусаад зайгаа цэнэглэгдэхийг хүлээж чадалгүй гар утсаараа авчихлаа.
Хэрэгтэй зүйл:
Пад хавчаар
Эсгий болон ноосон сэмрэлт багатай даавуу
Янз бүрийн хэлбэртэй товч
Өнгийн утас
Хийгдэх хугацаа: 15 минут
Хийх арга:
1. Хавчаарныхаа үндсэн хэлбэрээс даавуугаа хааш хааш нь 3-4мм томоор 2 ширхэгийг хайчилна. Хавчаараа даавуун дээрээ хөдөлгөлгүй сайн барьж байгаад тойруулаад хайчилчихаарай. Одоо хайчилсан хоёр хэсгийнхээ нэгнийх нь гадна талд товчоо барьж оёно.
 
2. Хоёр хэсэг даавуугаа дотор талаар нь нийлүүлээд тойруулан эмхэрдэх оёдолоор гараар оёно. 
 
3. Тойруулж дуусаад утсаа таслалгүй байлгаж байгаад хавчаараа доод талд нь барьж үзээд цоолох хэмжээгээ аваарай. Одоо доод талыг жижиг хайчны үзүүр эсвэл товчны нүх гаргагчаар дээд тал болон тойрсон оёдолд хүргэлгүй зүснэ.
 
4. Ингээд хавчаараа дотор нь хийнэ.
 5. Нөгөө унжиж байгаа утас зүүгээрээ зүссэн хэсгээ цэвэрхэн хөвөрдөөд үзүүрийг нь зангидаж тасдана.
 
6. Ингээд л таны гараар хийгдсэн хөөрхөн хавчаар бэлэн боллоо.
Happy crafting. 


0 сэтгэгдэл:

Post a Comment