468x60 Ads

.


Шагайгаар мэргэлэх

4 шагайгааp мэргэлэхдээ баруун гартаа шагайгаа атгаж байгаад мэргэлэх гэж байгаа зүйлээ шивнээд орхидог.Зарим айлд энэ мэргийн шагай нь байнга ширээн дээр нь байж орсон гарсан хүн бүр ажил үйлсээ мэргэлж байдаг шүү дээ.

 
4 морь буувал-дөрвөн бэрхийн дээд төлөг
4 тэмээ буувал-хүссэн бүхэн саадгүй биелнэ
4 хонь буувал-урт удаан өлзийтэй
4 ямаа буувал-бусдын хорт уршигтай
3 морь 1 тэмээ буувал-хурдан ирнэ очно

3 морь 1 хонь буувал -саадгүй
3 морь 1 ямаа буувал -тэгш сайн
2 морь 1 тэмээ 1 хонь буувал баяртай сайн
2 морь 1 хонь 1 буувал-ямаа өлзийтэй сайн

2 морь 1 тэмээ 1 буувал-ямаа ажил үйлс бүтнэ
2 морь 2 тэмээ буувал-үйлс бүтэмжтэй
2 морь 2 хонь буувал-ажил үйлс саадгүй бүтнэ
2 морь 2 ямаа буувал-үйл бүтэц мөргөцөөнтэй

1 морь 3 тэмээ буувал-удаан баяртай
1 морь 3 хонь буувал-өөрийн талд бат
1 морь 3 ямаа буувал-цагаан хэл амтай
1 морь 2 тэмээ 1 хонь буувал-эд эсвэл хэл ам ирнэ

1 морь 1 тэмээ 2 хонь буувал-эсрэг талын саванд бууна
1 морь 1 тэмээ 2 ямаа буувал-эсэн мэнд удаан жаргана
1 морь 2 хонь 1 ямаа буувал-хэрэг явдал саадгүй
1 морь 2 тэмээ 1 ямаа буувал-хэл сайн талдаа баяртай

1 морь 1 тэмээ 1 хонь 1 ямаа буувал-түргэн төлөг шашинд сайн
1 морь 2 тэмээ 1 хонь буувал-бүтэх эсэх эргэлзээтэй
1 морь 2 тэмээ 1 хонь буувал-өөрийн талд боловч эмгэгтэй
1 тэмээ 3 ямаа буувал-гадны нөлөөтэй

3 хонь 1 ямаа буувал-үйлс бүтэмж сайн талдаа байна
2 хонь 2 ямаа буувал-хэрэг бүтэх болно
1 хонь 3 ямаа буувал-үйлс бүтэхгүй

0 сэтгэгдэл:

Post a Comment