Энэ мэтээр огт санаандгvй сараачиж зурсан зvйл нь тухайн хvний зан ааш, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг болох нь нотлогдсон ажээ. Хэрэв та цаг нөхцөөж суухдаа санамсаргvй байдлаар элдэв юм зурж сараачдаг бол зурсан зургаа сайтар ажиглаад доорх тайлбаруудыг уншаарай.
Гурвалжин, дөрвөлжин гэх мэт олон өнцөгт зурсан бол
-Та шийдэмгий, огцом зантай хvн юм. Иймд тэвчээртэй ухаантай байхад илvvдэхгvй. Хэдий чинээ олон өнцөгтэй зvйл зурна төдий чинээ өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Яагаад гэвэл та уурандаа юу ч хийхэд бэлэн гэсэн vг.
Долгиотсон мушгирсан болон цагираг мэтийн зvйл зурсан бол
Та өөрийнхөө амьдралын тухай маш санаа зовж, сэтгэл тань хямарч тайван бус байгаа юм байна. Биеэ барих хэрэгтэй. Огцом уурлаж бухимдах хэрэгvй. Бусдад нялзаахгvйгээр өөрт тохиолдсон бэрхшээлийг гэтлэн давахыг хичээх хэрэгтэй.
Hap, cap мэтийн зvйл бол
Хэрэв та иймэрхvv маягийн дvрсvvдийг зурсан бол таны сэтгэл санаа маш дэврvvн байна гэсэн vг. Танд, сайхан сэтгэлтэй байж бусдад найрсаг хvсэл дvvрэн байна гэсэн vг. Иймт та одоо байгаагаасай илvv байр баясгалантай байхыг хичээгээрэй.
Огтолцсон шулуун шугамнууд болон тор мэтийн зvйл зурсан бол
Та тун эвгvй байдалд орсон бололтой. Өөрөөр хэлбэл азаа турших эсэхээ мэдэхгvй байна гэсэн vг. Урт өргөн шугамууд зурсан бол хэн нэгэн таны уурыг хvргэсэн байна. Та гуньж гутралгvй биеэ барихыг хичээгээрэй.
Хvний дvрс зурсан бол
Та их эвгvй байдалд орсон юм биш биз. Эсвэл ямар нэгэн vvргээс шантарч байгаагийн дохио байж ч болох юм. Хэн нэгэнд "vгvй" гэсэн хариулт өгч чадахгvй тээнэгэлзэж буй хvмvvс гол төлөв ийм дvрс зурдаг аж. Тиймээс удаан бодож эргэлзэлгvй шалавхан шийд. Хожимдоогvй дээрээ татгалзсан нь дээр байх. Ингэж эрс шийдэмгий байдлаар шийдэж чадахгvй бол vлбэгэр, сул дорой зангаасаа болж өөрийгөө л зовоох болно шvv.
0 сэтгэгдэл:
Post a Comment