Энэ амьдралын хамгийн том аз жаргал бол хэн нэгнийг хайрлах бас хэн нэгэнд хайрлуулах. Ганцхан олдох амьдралаа хайрын эрчим хүчээр гэрэлтэх солонгын тансаг өнгөөр чим.

Хайр яг нар шиг. Үүлтэй тэнгэр цэлмэж, наран авхай мишээх шиг чиний сэтгэлийг дулаан илчээрээ төөнөдөг.

Хайр яг урлагийн бүтээл шиг. Өчүүхэн жижиг байсан ч өгүүлшгүй үзэсгэлэнтэй байж чаддаг.
Хайр яг мөнхийн ус шиг. Үнэнч хайр он цагийн эргэлтэд үргэлж дэргэд чинь байх хэрнээ өтөлж ер хөгширдөггүй.

Хайр яг толь шиг. Хайртай хүнийхээ нүднээс чи энэ хорвоог бүхлээр нь харж чадна.
Хайр яг зүүд шиг. Хүүхдийн гэнэн мөрөөдөл мэт тэр зүүдэнд төгсгөл гэж байхгүй.

Хэн нэгнийг хайрла. Тэр хайр чинь эргээд илүү амттай, илүү хүчтэй болон зүрхэнд чинь нисэн ирнэ.
1 сэтгэгдэл:
goyo yumaa. yneheer tiim saihan hair baidiin bolov uu. negniigee heze ch orhidoggyi
Post a Comment