Зээрийн өнчин янзага сүрэг болоод өстөл
Борооны мөнгөн дусал хувцас норгоод хаттал
Бодлын мөнгөн хэлхээ зүрхний гүнд орштол
Би чааг хайрлана...
Уруулын хээтэй зүрх гэж байдаг
Учиралд дуудсан харц гэж байдаг
Уйлаад гүймээр хайр гэж байдаг
Ухаангүй дурласан сэтгэл гэж байдаг
*****************************************
Шөнийн зүүдэнд минь чи үзэгдэхээ больжээ
Сайхан царайг чинь би мартаа юм байлгүй
Сэтгэл зүрхэнд минь чи эзгүй болжээ
Шинэхэн амраг минь чамаас илүү болоод тэр биз
*****************************************
Навчис бүжиг хийгээд хамт гуниг төрвөл
Найз нь чййг санаж байна гэж бодоорой
Нарт өдөр шувууд нисэлдэн жиргэвэл
Найз нь чаар дутаад чимээ өглөө гэж бодоорой
*****************************************
Хөл нурууны чинь тэгшхэнд биш
Хөмсөг нүдний чинь хөөрхөнд биш
Хүнийг хайрлах сэтгэлд чинь
Хайртай гэсэн үгэнд чинь
Хүсэл минь соронзон мэт татагдсан
*****************************************
Тав арван төгрөгний тасархай би чамаас гуйхгүй
Тасрах шахсан зүрхний чинь цусыг би сорохгүй
Чи хэдэн зүрхтэй юм түүнийхээ тоогоор дурла
Чимчигэнэсэн уруулаа нээж чамаас би амьдрал гуйхгүй
*****************************************
Чамд гомдоход зүрх чимээгүй уйлдаг
Чааг Санахад нулимас чимээгүй урсдаг
Хавар ургах цэцэгсийн тоогоор чааг би санадаг
Намар унах навчисын тоогоор чааг би хайрладаг
*****************************************
Зөрж өнгөрөхдөө эргэж хардаг нүдээ би яалтай
Зүүдэлж сэрчээд уйлж боддог нулимсаа би яалтай
Зүсээ хувиртал чаагаа хүлээх итгэлээ би яалтай
Зөвхөн чамруу тэмүүлэх зүрхээ би яалтай
*****************************************
Унтах болгондоо нэг хүнийг би төсөөлдөг
Утас дугарах болгонд нэг л хүнийг би хүлээдэг
Зүүдэндээ нэг л хүнийг би хайрладаг
Зүрхэндээ нэг л хүнийг би хайрладаг тэр нь чи
*****************************************
Хайранд хязгаар гэж байдаг бол
Тэр болтол нь хамт явъя
Дурлалд төгсгөл гэж байдаг бол
Дуустал нь хамт туулъя
Зүрхэнд багтаамж гэж байдаг бол
Тэрийг нь чамаараа дүүргэе хайраа
*****************************************
Сэвгүй ариун аз жаргалын далайд
Сэргэлэн цагаан хун шиг дураараа яваарай
Сэвгүй хайрын сэтгэлийн далайд
Сэлүүрт алтан загас шиг умбаж яваарай
*****************************************
Худал үнэний хорвоод ариухан хайр сөхөрч
Хундагахан Дарсны амтанд азгүй дурлал живдэг юм
Хувь дутсан жаргал хүний хорвоод илүүдэж
Хугасхан өдрийн жаргал гуниг үлдээн оддог юм
*****************************************
Зөөлөн ягаан уруулаар үнсүүлэх би дуртай
Зөрүүд зан гаргачихаад аргадуулах би дуртай
Зөндөө их саначихаад тэврүүлэх би дуртай
Зөвхөн чамаараа хайрлуулах би дуртай
*****************************************
Хавар яагаад цэцэг дэлгэрдэгийг
Хайр яагаад гэнэтхэн ирдэгийг
Хагацал яагаад ийм хэцүү байдгийг
Хонгор чамаас салахдаа ухаарлаа
*****************************************
бийр минь сэтгэлд чааг зурна
бие сэтгэл хоёрыг үнэнээр зурна
Хүссэнээр чинь биш байгаагаар чинь зурна
Хүнийх биш минийх юм шиг зурна
*****************************************
Тэнгэрийн одыг алган дээрээ буулгаад
Тэнгэрлэг төрсөн чинийхээ алхах замыг гэрэлтүүлмээр
Тэртээх уулсын оргилруу бүдрэн бүдрэн мацахдаа
Тэнхээлэг төрсөн чинийхээ гараас зүүгдэн эрхэлмээрээ
*****************************************
Аниргүй шөнийн сэвшээ салхинд элбүүлж
Аяархан санаа алдах чинийхээ дэргэд суухад
Нарт ертөнцөд надаас өөр азтан үүй юм шиг
Намуун шөнийн оддод хашгиран зарламаар санагдана
*****************************************
0 сэтгэгдэл:
Post a Comment