468x60 Ads

.


6сарын зурхай

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhRjpoVCZI7HfCyQ11S7V8733KPvGhCJo9uzBPs2GLGEWQn49TSpmkvscr3I4af0XzgK99_D5PQil_CXpTocykovfTbbfrx3v7RYdp04fuU7q0kkb6aZedtYsGZ_JhS7CBli7lfuDjzZ5TL/s320/shiljilt+zurhai.jpg Хонь

Өр зээл тавьж болохгүй сар тул мөнгөө гамнаарай. Та санасан бодсоноо биелүүлэхийг хүсвэл одод туслахад бэлэн байна. Ажил хэргийнхээ зорилгыг тодорхойлж, юу ч тохиолдсон ухрахгүй байгаарай. Урьдын таагүй явдал, гомдол,
гарз хохирол, хэрүүл, үл ойлголцол, салалтыг бодолгүй гомдсон сэтгэлээ уучилж, бүхнийг шинээр эхэл. Оддын таагүй байрлалаас болж хониныхонд эмгэнэлт явдал тохиож магад. Гэхдээ энэ сард аливаад анхаарал болгоомжтой байвал шинэ ажил хэрэг амжилт авчирна. Хэнэггүй байдлаасаа болж алдаж болзошгүй тул хөрөнгө, мөнгө, бичиг баримтаа гамнаарай. Хайр сэтгэл, романтик адал явдлын хувьд гайхалтай сар байна. Та хайр сэтгэлдээ умбаж, зүрх сэтгэл тань нялхрах болно. Өр зээл тавивал эргүүлэн төлөхөд тун хэцүү байх болно. Мөнгөндөө гамтай байвал яваандаа байдал сайжирна.

Үхэр
Сансрын энерги хуримтлагдсанаар санамсаргүй адал явдал тохиолдоно. Ажил амьдралдаа эрчимтэй орж, аливаа асуудалд шийдэмгий байхыг зөвлөж байна. Таны амжилт бүтээлч сэтгэлгээнээс ихээхэн хамаарах тул хийхээр төлөвлөсөн шинэ ажил тань нэг их хүч шаардахгүй. Тиймээс хуучин ажлаа нэг тийш болгож, хэтийн төлвөө зохио. Эелдэг, зөөлөн байж алдсан зүйлээ олж авах хэрэгтэй. Хэтэрхий их ачаалласнаас болж ядарч магадгүй. Урьд өмнө гаргаж байсан алдаагаа эргэн хар. Энэ сар танд сансрын энерги хуримтлагдсанаар сэтгэл санаа өөдрөг, тогтворгүй байж, хайр сэтгэл, санамсаргүй адал явдал тохиолдож магад. Бүр таны хувь заяаг ч эргүүлэх үйл явдал болж магад. Ер нь энэ сар хайр сэтгэл, гэр бүлийн харьцаанд таатай, ямар ч харилцаа тогтоосон эерэг байна.

Ихэр 
Эрүүл мэндийн хувьд асуудал гарч болзошгүй байна. Авьяаслаг ихрийнхэн оргилд хүрч магадгүй бөгөөд гэхдээ тэд авьяасаа муу зүйлд ашиглан сүйтгэж магадгүй. Өөрийнхөө хүрээнээс саад тотгор хайх хэрэггүй. Тэр чинь таны дотор байна. Хүний мөн чанарыг гүн ойлгодог, сайхан зөн билэгтээ итгэдэг ихрийнхэнийг амжилт дагах болно. Ихрийнхэний толгойд ухаан мэдрэлгүй зүйл орж ирж болзошгүй.Тэд сэтгэлд сэв үлдээхээр зүйл хийж болзошгүй. Өөрийнхөө ухаан санааг эрүүл ухаанаар авч үз. Ихрийнхэний найз нөхөд болон түншдээ харьцах сайхан харьцаа өөрийн гэсэн зан аашийг дагууулах болно. Өөрөөр хэлбэл, хүмүүс тэднийг хэрхэн үнэлж байна гэсэн хэмжээнд нь авч үзэх явдал юм. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн асуудал гарч болзошгүй. Туршлагатай мэргэжилтний зөвлөгөөг сонс. Эмчилгээ хийлгэхээс бүү цааргал.Өвчин чинь өөрөө эмчлэгдэхгүй шүү дээ. 

Мэлхий
 Ирээдүйн санхүүгийн байдалд чинь одод таатай нөхцөл бүрдүүлж байна. Амьдралын эрч хүч мэлхийнхэнийг хүч чадлаар хангаж өгөх ба тэд хамгийн хэцүү даалгаврыг гүйцэлдүүлэхийг хүсэх болно. Хэдийгээр таны ажил уран бүтээлтэй холбогдолгүй ч гэсэн уран бүтээлч авьяасаа тодруулахыг хичээ. Ихэнх мэлхийнхэн хямралыг урьдаас харж чадах бөгөөд өөрийн үйл ажлыг хамгаалахын тулд эргэн тойрон дахь хүмүүсийнхээ нүдэн дээр хүч чадлаа гаргах болно. Ирээдүйн санхүүгийн байдалд чинь одод таатай нөхцөл бүрдүүлж байна. Санаачлагыг гарнаасаа бүү алд. Хэн нэгнээс тусламж бүү хүлээ. Зөвхөн өөрөө өөртөө итгэ. Шинэ төрсөн санаа чинь удахгүй үр өгөөжөө амсуулах болно. Урам зоригоос гадна нөхцөл байдлаа сайтар ажиглаж элемент бүрийнх нь учрыг олохыг хичээж хоорон дахь уялдаа холбоог нь мэдэж авахыг хичээгээрэй. 

Арслан
Амьдралдаа өөрчлөлт хийхдээ бэлэн бай. Бизнес болон гэр бүлийн төсөвт гарз хохирол учирч магадгүй. Маш том хохирол амсаж болох тул санхүүгийн ажилдаа болгоомжтой хандаарай. Илүү зарлага гаргахгүйн тулд идэвхтэй ажиллахаас татгалзан яаран бүү шийдвэр гаргаарай. Сүүлийн үеийн санаа, эхлэл нь арслангийнханд хурдацтай үр дүн авчирч болзошгүй. Удаан хүлээсэн мэдээгээ сонсож болзошгүй. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу тэмцдэг, асар их тэвчээртэй арслангийнхан урьд нь бүтэл муутай хийж дуусгасан зүйлээ хувийн амьдрал дээрээ хийж гүйцэлдүүлэх болно. Тэд маш тэвчээртэй байх болно. Амьдралдаа өөрчлөлт хийхдээ бэлэн бай.

Охин
Өвчний оношийг үл хайхарч болохгүй. Эмэгтэй Охиныхоныг одод хөнгөн хийсвэр зангаа татхыг хүсч байна. Шинэ танилтай болох нь төдийлэн таатай биш. Эрчүүд бэлэг авах эсвэл ирээдүйн шагналаа хүртэж болзошгүй. Эрэгтэйчүүд хувийн амьдралдаа сайн тунгаан бодоход хүргэх уулзалт хийх эсвэл үйл явдал тохиож болзошгүй. Хэрэггүй холбоогоо таслах хэрэгтэй ба шинэ танилтай болохоос жаахан азна. Эрүүл мэнд муудаж болзошгүй. Өөрийгөө хир хөлсөө гаргаснаар нь биш хир үр дүн гаргаснаар нь үнэл. Настан, дарга, түнштэйгээ сөргөлдөх хэрэггүй. Өвчний оношийг үл хайхарч болохгүй. Нэр хүнд, хэргтэй нөхцөл байдлыг хадгалахын тулд нэлээд хүч хөдөлмөр шаардагдах болно. Тодорхой хугацаанд охиныхон тэсвэр тэвчээртэй байх шаардлагатай. Эхэлсэн ажлаа дуусгавар болгохын тулд хүч чадлаа зөв хуваарил. Хижээл насны охиныхон тооцоо, бичиг баримтаа цэгцлэх хэрэгтэй.

Жинлүүр
Гэр бүл хүүхдүүддээ гол анхаарлаа тавь. Ихэнх жинлүүрийнхэнийг ажил хэргийн болон хувийн болзоо хүлээж байна. Хүүхэдтэйгээ харьцаа баяр баясал авчрах болно. Ойр дотны хүмүүсийн хүрээнд бага зэргийн баяр хийгээрэй. Эрч хүч, дур татам байдал нэмэгдэнэ. Аливааг ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маягаараа шийддэг сонирхолтой хүмүүстэй уулзах болно. Өнгөрсөн үетэйгээ одоо харьцуул, асуудалтай хүмүүстэй өөрийн асуудлыг харьцуулаад үз. Үр дүнд нь та өөрийн байдлаа бодитоор үнэлж чадна. үйтэн хөндий байдал чинь эрчүүдийн хувьд хувийн харилцаанд хөндий байдал үүснэ. Ганцаардлаас зайлсхийхийг хичээ. Хүүхэдтэйгээ, дотны төрөл садантайгаа харилцсанаар тайван, баяр баясгалан ирнэ. Сэтгэлгээний уран зохиол уншиж, бясалгахад таатай. Хайр дурлалаасаа ичих хэрэггүй. Гол анхаарлаа хүүхдүүддээ тавь.

Хилэнц
Таны сэтгэл ханамж, урам зориг эргэн тойрныхонд нөлөөлж, дэмжлэг авна. Ажилдаа бүх хүчээ чиглүүлж, сэтгэл санааны тэнцвэрт байдалд хүрэхийг одод зөвлөж байна. Өөртөө итгэлтэй байдал, хөнгөн ухаалаг харилцаа чинь даргатайгаа болон бусад хүмүүстэй харилцах харилцааг сайжруулахад тусална. Танаар бахархдаг найзуудтайгаа уулзах бололтой. Амжилтын баталгаа нь хөдөлмөрч байдал болно. Өөрийн өмнө байгаа даалгавраа сайн бод. Бүх зүйлд дүгнэлт хий. Энэ нь мэргэжлийн түвшинг чинь нэмэгдүүлнэ. Таны сэтгэл ханамж, урам зориг эргэн тойрныхонд нөлөөлж, дэмжлэг авна. Эргэн тойрны хүмүүсийн тусламжаас татгалзах хэрэггүй. Хуучин аргаараа ажиллах хэрэггүй. Шинэ зам хай. Та амьдралдаа шалтгаангүйгээр сэтгэл ханамжгүй болж, ухаангүй явдалд зориглон орох бололтой. Хүслээ дарж, болгоомжтой байх шаардлагатай. Юунд ч сатааралгүй ажлаа хийхийг хичээ. Гэхдээ биеийн хүнд хөдөлмөрөөс зайлсхий, гэмтэж, ужиг өвчин сэдэрч болзошгүй. 

Нум

Хэрэв танд аян замд гарахыг санал болговол зөвшөөрөөрэй. Таны зам дээр гарч ирсэн бэрхшээлийг үл харгалзан ашигтай ажлын саналаас бүү татгалз.Уужуу ухаантай, шийдэмгий байх хэрэгтэй. Хэтэрхий зарчимч бус, зөөлөн байх хэрэггүй. Хосууд болон эхнэр нөхрүүд санхүүгийн асуудлаас болж маргалдаж болзошгүй. Арвич хямгач байгаарай. Асрамжинд байгаа хүмүүс таны тусламжинд найдах болно. Урлаг болон уран зохиолд хамаарч буй нумынханд ямар нэгэн онцгой зүйл хийх боломж олдоно. Нумынханыг амжилт нь маргаашийн өдөрт итгэх болон сэтгэл санаанд сайнаар нөлөөлөн зарим нэгэн өвчнийг анагаах болно. Зүүд зөнтэй байх болно. Хэрэв танд аян замд гарахыг санал болговол зөвшөөрөөрэй. Таны замд аз, хөгжилтэй явдал, хувийн болон ажлын ялалт хүлээж буйн тэмдэг.

Матар
Таны санхүүгийн төсөл төсөөлж байснаар чинь болохгүй. Мөнгөний алдагдал гарах боловч гэнэтийн аз тохионо. Мэргэжлийн болон хувийн харилцаанд эерэг, сөрөг томоохон өөрчлөлтүүд гарна. Энэ үед ханийхаа сэтгэл санаанаас хамааралтай байна. Спортын тэмцээнд ялагдал хүлээж болзошгүй. Та ханьтайгаа харьцах харилцаа сул байгаагаа мэдэрвэл тоглоомоос тайван гарахыг хичээ. Секс хүч, дур татам байдал нэмэгдэнэ. Шинэ ажил авахын болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Амжилт таны тэвчээртэй зангаас хамаарна. 

Хумх 
Хайр дурлал аз жаргалаар дүүрэн байна. Та энэ сар хайр дурлал, аз жаргалд бялуурч өнгөрөөх бололтой. Ганц бие хумхынханы амьдралд өөрчлөлт гарна. Хайр дурлал, бүтээлч байдал хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болно. Гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж, гэрийн ажилд идэвхтэй оролц. Хумхынхан нэр төрөө үнэлж чадалгүй байснаас үр дүнд хүрэхэд шүүмжлэлд өртөнө. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн тэмүүллээ бусдынхтай нийлүүл. Яаруу шийдвэр, будлиу байдал, хэт чармайлт нь алдаа, санхүүгийн алдагдлыг нэгэн зэрэг авчирна. Тиймээс чухал ажил хэрэг гүйцэтгэхдээ нягт няхуур байж, аливаад хүлээцтэй хандахыг одод зөвлөж байна. Эрэгтэйчүүд эсрэг хүйсийн хүнээ өөртөө татан, сексийн хүч ихтэй байж, шинэ холбоонд орох буюу хуучин харьцаагаа сэргээнэ. Өөрийн боломжийг дээшлүүлэх аз жаргалтай боломжийг бүү алд. Хайртай хүндээ өгөөмөр хандах нь хайр дурлалд амжилт авчирна.

Загас
Санхүүгийн хүрээнд олсон амжилт нь ихээхэн хүч, цаг үрсэн ажиллагаанд хүргэнэ. Үүссэн асуудлыг хурдан шийдэх нь таагүй байдлыг давахад тусална. Хайртай хүнтэйгээ харилцан ойлголцоход хүнд болно. үүссэн маргаанд хожигдсон хүний дүр эсгэнэ. Албаны бичиг баримттай харилцах, дарга, эрх бүхий байгууллагад хандах явдал нь амжилт олно. Дэмжлэг ирнэ. Зөвлөгөөг найрсагаар хүлээн авахыг хичээ. Ганцаараа бол хүссэн зүйлдээ хүрч чадахгүй. Ирэх сарын туршилтад бэлэн бай. Хамтрагч, дарга, эргэн тойрны хүмүүстэйгээ харилцах харьцаа муудаж, хүндрэл гарна. Бүхий л харилцаандаа тэнцвэртэй байдлыг хадгалахыг хичээ. Танд таагүй ханддаг хүмүүсээс хол бай.

0 сэтгэгдэл:

Post a Comment