468x60 Ads

.


Message-ний түүх

Норвеги улсын инженерүүд хэрэглэгчдийн гар утсанд ажилладаг маш энгийн мэдээлэл дамжуулах системийг сэдсэн нь одоогийн мэссэж гэж болно. Ингэхдээ гар утас унтраастай байсан ч мэссэж нөөцлөгдөж байгаад утас холбогдох боломжтой болохоор нь очдогоор хийх нь хамгийн чухал байв.
 Харин хамгийн анхны SMS мэссэж 1992 онд Их Британи улсад илгээгдсэн нь амжилттай болж хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Ийнхүү мэссэж Европт анх мэндэлсэн хэрэг.  10 гаруйхан жилийн өмнө Европт дэлгэрч олны хэрэглээ болсон мэссэж өнөөдөр бүх дэлхий даяар түгээмэл болж, бидний амьдралын байх ёстой нэгэн зүйл болжээ.   
 
Яагаад заавал 160 тэмдэгт гэж? 
 Мэссэж нь тоон хуудас шиг дамжуулагдаж байгаа мэдээлэл задрахаар загварчлагдсан. Явуулах, хариулах үйлдэл стандарт хэмжээнээсээ ихэдвэл системийн ачаалал ихдэж гажуудал үүсч мэссэжийн шуурхай очих байдал алдагдаж замдаа саатдаг. Тиймээс мэссэжийг анхлан зохиосон хүмүүс бүх талаар нь судалж үзээд хамгийн тохирсон хэмжээ бол хамгийн ихдээ 160 тэмдэгт гэж үзжээ.
 

0 сэтгэгдэл:

Post a Comment