-Асуулт хариулт-
-Энгийн паспорт эзэмшигч иргэн ямар оронд визгүй зорчдог вэ?
-Иргэд Белорусь, Гүрж, Израиль, Казахстан, Киргиз, Куба, Лаос, Малайз, Сингапур, Тайланд, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонконг, Макао/ зэрэг 16 оронд 15-30 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчиж байна.
-Албан, дипломат паспорт эзэмшигч иргэд ямар оронд визгүй зорчиж болох вэ?
-Белорусь, Болгар, Бразил, Вьетнам, Гүрж, Израиль, Индонез, Казахстан, Киргиз, Куба, Лаос, ОХУ, Мексик, Малайз, Румын, Сингапур, Словак, БНАСАУ, БНСУ, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонконг, Макао/ Чех, Чили, Энэтхэг зэрэг 16 оронд 14-90 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчиж байна.
-Бээжинд суугаа гадаад орнуудын ЭСЯ-дад виз хэрхэн мэдүүлэх вэ?
-Монгол Улсад тус орны ЭСЯ байхгүй тохиолдолд Бээжинд суугаа ЭСЯ-нд визээ мэдүүлнэ. Албан ажлын шугамаар гадаад оронд зорчих албан болон дипломат паспорттой төрийн албан хаагч визийн материалаа ГХЯ-ны Консулын газраар дамжуулан хүргүүлж виз мэдүүлж болно. Хувийн шугамаар яваа энгийн болон албан, дипломат паспорттой иргэд өөрийн биеэр очиж, эсвэл тухайн ЭСЯ-нд материалаа шуудангаар хүргүүлж визээ мэдүүлнэ. Виз мэдүүлэх ЭСЯ-ны хаяг, утас, факс болон визийн анкет болон хураамжийн хэмжээг ЭСЯ-ны веб хуудаснаас авах боломжтой.
-Шенгений визээр хичнээн оронд зорчиж болох вэ?
-Европын холбооны хуучин гишүүн улсууд - Австри, Бельги, Герман, Голланд, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Люсембург, Норвеги, Португали, Финланд, Франц, Швед болон шинэ гишүүн улсууд - Кипр, Латви, Литва, Мальт, Словак, Словени, Унгар, Чех, Швейцарь, Эстонид Шенгений визээр зорчино.
-Гадаад орны виз мэдүүлээд татгалзсан хариу авсан тохиолдолд хаана хандах вэ?
-Тус ЭСЯ-ны Консулд нь бичгээр өргөдөл тавих юм уу иргэдтэй ярилцах цагаар нь ярьж тодорхой хариу авч болно.
0 сэтгэгдэл:
Post a Comment