468x60 Ads

.


7 хоногт хэдэн удаа секс хийж байна вэ?

Хурьцлын тоо илүүдэх эсвэл дутах гэж байх уу гэх асуулт хүн бүрт тулгардаг.

Ихдэхээр эрүүгээр, дутахаар духаар юм гардаг гэх хөгжөөнтэй үг бий болсон нь ч энэ асуулт түгээмэл байдгийн гэрч юм.
Тэгвэл насны байдлаас хамаарч эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны идэвх хэрхэн өөрчлөгдөх вэ?

Энэ нь хувь хүний бие организмын онцлог, чадавх зэргээс хамаарах тул яг таг хэлэхэд хэцүү ч дундаж статистик гэж бий.

- 25 нас хүртэл 7 хоногт 4-5 удаа
- 25-35 насанд 3-4 удаа
- 35-55 насанд 2-3 удаа
- 55-60 насанд 1-2 удаа
- 60-аас дээш насанд ихээр буурах жишээтэй.

Харин бэлгийн ажлыг өдөр болгон үйлдвэл бие махбодод ямраар нөлөөлөх вэ?
Энэ нь ч мөн адил тухайн хүний биеийн онцлог сэрэл авах чадвараас хамаардаг. Зарим хүнд өдөр болгон тохиромжтой байхад заримд нь хангалтгүй байх юм уу эсвэл илүүдэж байж болно.

Хэрэв хурцлын дараа их ядарч тамир, тэнхээ, сэтгэл санаа алдарч байвал ихдэж байна гэсэн үг. Харин сексийн харьцааны бодол салж өгөхгүй эсвэл сэрэл арилахгүй байвал цөөдөж байна гэж үзэж болох юм. Гэхдээ секс хэт их эсвэл хэт бага байхын аль аль нь сайн хэрэг биш юм.

/Монголчуудын амьдрал/

0 сэтгэгдэл:

Post a Comment