- Түүнийхээ хажууд байхдаа хязгааргүй ихээр аз жаргалтай байдаг.
- Айх аюулгүй, тайван амгалан байдлыг мэдэрдэг.
- Сэтгэл зүрх нууцхан догдолно.
- Айх аюулгүй, тайван амгалан байдлыг мэдэрдэг.
- Сэтгэл зүрх нууцхан догдолно.
- Өөртөө ихэд анхаарал тавих болно. Тухайлбал: хувцаслалт, гадаад төрх, гоо сайхандаа гэх мэт.
- Түүнийхээ дэргэд байхдаа биеэ барих ч юм уу бага зэрэг ичингүйрнэ.
- Үг хэл, үйл хөдлөлөө ихэд цэгнэнэ.
- Хамтдаа байхдаа өөртөө бус түүнд тав тухтай, сайхан байвал болоо гэж бодно.
- Ганцаараа байсан үедээ түүнийхээ тухай бодож санагалзана.
- Хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхнээ дурсан санаж, сэтгэлийн баяр баясгаланг эдэлж, сэтгэлдээ инээмсэглэнэ.
- Гомдож, уурласан үедээ уянгын дуу сонсож тайвшрахыг хичээнэ.
- Түүний утасдахыг нь хүлээж, дуу хоолойг нь сонсохыг ихэд хүсэх болно.
- Сэтгэл зүрхээ харамгүй зориулж, урьд нь хийж байгаагүй зүйлээ хүртэл хийхийн тулд их зориг гаргадаг.
- Эсрэг хүйсийнх нь хүн сээтэн хаях ч юм уу аль эсвэл хамаагүй харьцахад нь дургүй тань хүрнэ.
- Өөр хэнийх ч биш зөвхөн минийх л байх ёстой хэмээн үзэж, битүүхэн өмчирхөг үзэл гаргаж хардах, харамлах сэтгэл төрөх болно.
- Хол явах ч юм уу аль эсвэл удаан хугацаагаар уулзаагүй бол ихэд санаж, хүлээхийн зовлонг мэдрэх шиг болж, тэвчээр алдагдаж эхэлдэг.
- Өгсөн бэлгийг нь нандигнан хадгалж, үргэлж нүдэндээ харагдахаар газар ил тавих ч юм уу аль эсвэл биедээ байнга авч явдаг болох жишээтэй.
/Хань/
0 сэтгэгдэл:
Post a Comment