468x60 Ads

.


Бүсгүйчүүдээ наашаа энэ зуны гангараа

Урин дулаан улирал айлчилж, охид бүсгүйчүүд маань чамин ганган хувцсаар гоёж, гоо үзэсгэлэнгээ гайхуулах цаг ирлээ. Энэ зуны хувцас загварын чиг хандлага нэлээд хэд хэдэн төрөлтэй байх нь. Ерөнхийдөө 1940-1950-иад онд ноёлж байсан алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диорын хонхон хэлбэртэй даашинз мода болж байгаа бөгөөд шагайгаар татсан урт эсвэл бүр богино байвал зохимжтой.


Уг даашинзны ханцуй болон хормой нь бөмбөгөр хэлбэртэй байх гэнэ. Бас эртний Грек, Ромын хатдынх шиг энгэр задгай, ерөнхийдөө сулавтар цамцыг гоёмсог бус бүхий богино өмдтэй хослуулах нь илүү зохимжтой харагдана. Мөн охид, бүсгүйчүүд маань эрэгтэй костьюмны эсгүүрээр хийгдсэн пиджак, өмд, жильетика, дан цамц өмсөх нь элбэг тохиолдоно.

Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд богино даашинзыг бүстэй хослуулан өмсөх нь тохиромжтой. Харин охид өргөн шуумагтай брюк, доошоо шилбэ барьсан нарийн өмдөөр гангарч болно. Мэдээж хэрэг бөмбөгөр хормой, ханцуй бүхий хүрэм энэ хавар, зун ч байсаар л байна. Өнгөний хувьд хар, цагаан өнгийн хувцас зонхилно. Зарим тохиолдолд хар дээр цагаан эсвэл цагаан дээр хар толботой байх нь бий.

Мэдээж хэрэг урин дулаан цаг ирсэн болохоор шар, улбар шар, цэнхэр, улаан, ягаан зэрэг тод өнгө зонхилсоор л байх аж. Эдгээрээс гадна завсрын өнгө сонголтод орох төлөвтэй байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд охидын гоёж байсан алтлаг, мөнгөлөг өнгө ч бусдад зайгаа тавилгүй байсаар байна.

МАТЕРИАЛ
Дээр хэлсэн гоёмсог загвар бүхий хурц өнгөтэй хувцасны материал нь торон хээтэй байхаас гадна биед эвтэйхэн силкэн байх юм байна. Түүнчлэн гэрэлтсэн, гялгар гадаргуутай байх нь ч элбэг байх гэнэ. Мөн эрээн толботой материалаар хийгдсэн хувцас өмсвөл та дэлхийн загварын ертөнцийн хэв маягтай зэрэгцэн алхаж байна гэсэн үг.

АКСЕССУАР


Юмсын зориулалт болон утга санааг гүйцэлдүүлэгч, зайлшгүй биш боловч төгс төгөлдөр харагдахад туслах гол хүчин зүйл нь аксессуар. Өмссөн хувцастаа тохируулан донжирхох гутал, цүнх, бүс, малгай, бээлий, алчуур, ороолт зэрэг олон төрлийн аксессуар байдаг билээ. Юмсын зориулалт болон утга санааг гүйцэлдүүлэгч, зайлшгүй биш боловч төгс төгөлдөр харагдахад туслах гол хүчин зүйл нь аксессуар. Өмссөн хувцастаа тохируулан донжирхох гутал, цүнх, бүс, малгай, бээлий, алчуур, ороолт зэрэг олон төрлийн аксессуар байдаг билээ.

ЦҮНХ

Энэ хавар, зун охид бүсгүйчүүд хоёр янзын цүнхээр гоёх боломжтой. Ингэхдээ шуудай хэлбэрийн том эсвэл бүр жижиг дугуйны хэлбэртэй цүнх барих нь.

Түүнчлэн цүнхнийхээ чанарт ихээхэн анхаарч арьсан цүнх барихыг чухалчлах аж. Дугтуйн хэлбэртэй цүнхийг ажил хэрэгч болон гоёлын хувцас өмссөн үедээ барих нь тохиромжтой.


НҮДНИЙ ШИЛ

Нарны тусгалаас нүдээ хамгаалах дэгжин харагдах чухал аксессуар бол нүдний шил.

Дэлхийн нүдний шилний загварын чиг хандлага нь хуванцар хүрээ бүхий байгаа гэнэ. Хэлбэрийн хувьд хагас зуйван хэлбэртэй байх юм байна.


ЗҮҮЛТ


Том хэлбэртэй шүрээр хэлхсэн болон гинжин хүзүүний зүүлтийг олон давхарлан зүүх нь дэгжин, чамин харагдуулна.

Мөн үүнээс гадна том өргөн бугуйвчийг, өмсөж байгаа хувцастаа тохирлуулан зүүх нь гоёмсог, бас эрх чөлөөтэй харагдана.

Эрвээхий, соно, цох хорхой хэлбэрийн зүүлтийг үсэндээ зүүх нь таныг сайхан харагдуулах өөр нэг боломжийг олгоно.

ГУТАЛ

Зузаан ултай, конус эсвэл цилиндр өсгийтэй туфль, флатформон ултай өвөрмөц хэлбэр бүхий сандаалыг энэ зун охид өмсөх нь ээ.

Мөн чөлөөт болон намхан ултай сандаал сонирхдог охидод зориулан балетика буюу чишкэн ултай сандаалыг загвар зохион бүтээгчид санаачилжээ.

Ингэхдээ эдгээр сандаал нь бараг өвдөг хүрсэн олон оломтой байх нь бий. Өнгөрсөн намраас эхлэн бүсгүйчүүдийн гангарах болсон үргэлж ултай ботинк, сандаал ч мөн энэ зун хадгалагдах гэнэ.


МАЛГАЙ

Энэ зун таныг нарны хурц тусгалаас хамгаалах гол хэрэгсэл нь том хүрээтэй бүрх малгай байх нь. Мэдээж та өмссөн даашинз, зүүсэн шилтэйгээ өнгө хослуулбал бүр ч чамин харагдана.


/Нийслэл таймс/

0 сэтгэгдэл:

Post a Comment