468x60 Ads

.


Секси биш 5 мэргэжил

05.Эрдэмтэд-дэндүү их ажлын ачаалалтай

Эрдэмтдийн бэлгийн амьдрал нь маш бүрхэг бас нуугдмал байдаг. Ачааллаасаа болоод тэдэнд секстээ гаргах цаг зав тун бага. Бүр секс хийж байхдаа ч тэдний гуравны нэг нь ажлынхаа талаар л бодож байдаг.
Анагаахын зүгээс ч гэсэн математикч, физикч, химичдийг зан характер нь ч бусдаас өөр байдгийг нотолсон. Үүнийх нь нэг илрэл нь секс. Секст дуртай мэт санагдавч тэд бол яс юман дээрээ дүр эсгэгчид байх нь их.


04. “Компьютерчин”-тэд цахим секст дуртай дөө

Байнга нет ухаж хорвоо дэлхий дээрх олон төрлийн бүсгүйчүүдтэй тэд аль хэдийн “унтаад” үзчихсэн байдаг юм. Программистууд гэдэг нь математиктай салшгүй холбоотой болохоор дээд бүлгийнхэнтэй адилхан л гэсэн үг. Тэд хэдийгээр компьютертой амархан учраа олдог ч хүнтэй, тэр дундаа эмэгтэйчүүдтэй хэл амаа ололцохдоо тун тааруу. Ихэнхдээ дуу цөөтэй хүмүүс байдаг. Харин “амрагийнхаа” дэргэд байхдаа тэд бараг цаг тутамд секс хийчихнэ. Тэр мэдээж компьютер шүү дээ.


03. Санхүүчид

Тэд бол хамтрагчаа байнга л үнэлж цэгнэх гээд байдаг. Биеийн таашаал авахыг нэг их урьтал болгоод байдаггүй. Тэдэнд санхүү л бодогдоод байдаг нь үнэн. Бараг ашигтай секс мөн үү, биш үү хэмээн боддог байх. Ер нь бол мөнгө байхад секс хэрэгтэй гэж үү, тэдэнд. Ямар нэгэн романтик сэтгэлгээ муутай. Тэгсэн хэрнээ олон бүсгүйчүүдтэй найз, танил байхыг хүсдэг.


02. Сэтгэл судлаач-нэг л сэжиглээд, хардаад ч байгаа юм шиг...

Маш таамаг мэт хүмүүс. Тэдэнтэй шууд харьцахад төвөгтэй. Өөрсдөө их төвөг удна. Байнга сэтгэл судлах гээд байдаг. Хайр дурлал болон секст нэг л хардамтгай, болгоомжтой, хартай ханддаг. Ажлаа хаана л бол хаана хийж явдаг улс гэхэд болох байх. Орон дотроо нүцгэн хэвтэж байсан ч таамаглал дэвшүүлээд, үг унагаалгах гээд, хэцүү шүү. 24 цагийн ажилтай хүмүүс бол сэтгэл судлаачид юм. Тэдний хувьд дурлал бол анхаарал төвлөрүүлэлт, хамтрагч нь үйлчлүүлэгч, сексийг сэтгэл санааны тест гэж үздэг байна. Тайван бас биеэ чөлөөтөй байлгахыг сэтгэл судлаачдаас хүсье.


01. Хар ажилчин-секс хийх ямар ч тэнхээ алга даа, хонгор минь

Эмч нарын хэлснээр бол биеийн хүчний хөдөлмөр хийдэг хүмүүст байнга бэлгийн амьдралын хүндрэлтэй асуудлууд тохиолддог гэнэ. Хүнд, эсвэл хортой нөхцөлд ажилладаг хүн мэдрэлийн ядаргаа болон бодисийн солилцооны дутагдалд амархан өртдөг ажээ. Ингэснээр секс хийх дур хүсэл нь яваандаа буурч бэлгийн амьдралдаа хэт идэвхгүй болдог байна. Тэд ажлаасаа тарж ирээд л гэдсээ дүүртэл идэх юм чихэж аваад унтаад өгнө. Харин шөнө нь секс хийх биш, харин сайхан хурхираад зүүдэлнэ дээ. Харин тэр үед эхнэр тааз ширтэн хоёр зүйлийн талаар бодно. Тэр бол секс,  мөн ӨӨР ХАМТРАГЧ олох... Тэгэхээр залуу минь болгоомжтой, аан.

2 сэтгэгдэл:

Maks at: June 13, 2011 at 7:51 AM said...

hmm ter 4t bga computerchin tei sanal mniilku bnaaa

budrah tsas at: June 17, 2011 at 9:05 PM said...

 би нийлжийнаааа хаххаха 4тэй :P

Post a Comment