Роналд өглөө сэртэл гэртээ хэвтэж байлаа. Шартсаныг хэлэхүү дотор нь муухай оргино. Нүдээ арай гэж нээтэл хамгийн түрүүнд ширээн дээр 2ш аспирин аяга ус байхыг олж харав. Бүх хувцасыг нь цэвэрлэж индүүдээд эвхээд урд нь тавьжээ.
Роналд өрөөгөө эргэн тойруулан хартал бүх зүйл хэвийн цэвэрхэн байв. Тэр аспиринаа уучихаад захидал байхыг олж харав. Хонгор минь өглөөний цай гал дээр байгаа өнөөдөр эртхэн дэлгүүр ороод ирье гэж бодлоо. чамдаа хайртай шүү гэжээ.
Гэрийн эзэн гал тогооны өрөөрүү ортол өглөөний цай халуунаараа бүр өглөөний сонин хүртэл байна гэнэ. Хүү нь цайгаа уугаад сууж байлаа.
Роналд хүүгээсээ өнгөрсөн шөнө юу болсон бэ гэж асуухад хүү нь ааваа та өчигдөр шөнө 3 цагт шал согтуу бүр ухаанаа алдчихсан ирсэн гарах гэж байна гээд буйдан дээр бүдрээд уначихсан.
Гэрийн эзэн бүр гайхширч хоцров. Тэгээд яагаад бүх юм эмх цэгцтэй цэвэрхэн надад зориулж ширээн дээр өглөөний цай хүртэл бэлдчихсэн байдаг билээ Өглөө сэрэхэд ээжийг чинь хэрүүл үүсгэх байх гэж бодсон огт өөр байдаг байна шүү гэхэд хүү хариулсан нь Тэр тийм учиртай Ээж таныг унтлагын өрөөрүү чирээд гутал хувцасыг чинь тайлах гэж оролдож байтал та Хадагтай минь намайг орхиж үз би гэр бүлтэй хүн гээд эсэргүүцээд байсан гэжээ.
2 сэтгэгдэл:
kkkkkkkk huurhun onigoo bna
uguulleg shtee hehe
Post a Comment