Хундага юм уухын тулд заавал өөрөө төлөх шаардлагагүй.
Утасны төлбөрт санаа зовохгүй.
Цагдаа нарт барагтай бол торгуулахгүй.
Тасалбар авах гэж урт дараалалд дугаарлан зогсохгүй.
Эмэгтэй хүн хаана ч тухтай унтаж чаддаг.
Эрчүүдтэй дэлгүүр хэсч байгаа үедээ хэтэвчнийхээ хэмжээнд санаа зовдоггүй.
Ямар ч эрийн толгойг эргүүлж дөнгөдөг.
Болзоонд түрүүлж очихгүй.
Эрчүүдэд хаалга онгойлгож, суудал тавьж өгч доош орохгүй.
Эмэгтэйчүүдэд такси барих шиг амархан зүйл байхгүй.
Үнэт эрдэнэс эмэгтэй хүнд илүү сайхан зохидог.
Эмэгтэй хүн худлаа хэлэхдээ эрчүүдээс сайн.
Ямар ч маргааны дараа эмэгтэй хүн орон дээрээ унтаж, эрчүүд буйдан руугаа явдаг.
Эмэгтэй хүн хөргөгчөө ямагт дүүрэн байлгадаг.
Эмэгтэй хүн үсээ шингэрнэ гэхээс огт санаа зовдоггүй.
Эр хүнтэй кинонд явахад эмэгтэй нь ямар кино үзэхээ сонгодог.
Эр хүн хэрэгтэй үед эмэгтэй хүнд түүн рүү дохиход л хангалттай байдаг.
Сэтгэл дундуур тааламжгүй байгаагаа харуулах эмэгтэй хүнд маш амархан.
Эмэгтэй хүн заримдаа өөрөө ч унаж мэдэх гүн нүх ухахаас гадна тойроод ч гарч чадна.
Гадаа хүйтэн үед эрчүүд машиныхаа эмэгтэй талын хаалгыг эхлээд онгойлгодог нь сайн хэрэг шүү.
Эмэгтэй хүн олны өмнө ч тэр нулимсаа урсгаж, усан нүдэлж гардаг бол эрчүүд ингэж чаддаггүй.
Эмэгтэй хүн таргалалтын эсрэг тэмцэхээс хэзээ ч айдаггүй.
Хөлөрсөн эмэгтэй улам тачаангуй харагддаг бол эрчүүд тийм биш.
Эмэгтэй хүн уучлал гуйхаа хэзээ ч мартдаггүй.
Эмэгтэй хүн найзаасаа гуйхаас огт эмээдэггүй.
Эмэгтэй хүн хүнээс үнэтэй бэлэг авсан ч хариу барина гэж санаа зовдоггүй.
Эрчүүд сэм хармаар санагддаг царай эмэгтэй хүн болгонд байдаг.
Эмэгтэй хүн байгаа газар ёс юм шиг үргэлж цэвэр цэмцгэр байдаг.
Эмэгтэй хүн юуг ч санаанаасаа зохион ярьж мэднэ.
Маргаанд үргэлж эмэгтэй нь ялдаг.
Эмэгтэй хүн жин нэмсэн ч эрчүүд дуртай байдаг.
Сайн ээжүүд сайн ааваас олон.
Эмэгтэйчүүд илүү уян хатан, бас зөөлөн сэтгэлтэй.
Эмэгтэй хүн бухимдсан ч хэнийг ч гомдоож, юуг ч эвдэлдэггүй.
Эмэгтэйчүүд амархан найз нөхөдтэй болдог.
Эмэгтэй хүн хаана ч нүүрээ будаж чадна.
Овор ихтэй зүйлс худалдаж авсан ч эмэгтэй хүн өргөдөггүй. Учир нь ийм зүйлд эрчүүд үргэлж бэлэн байдаг.
Согтотлоо уухад эмэгтэй хүнд их архи хэрэггүй.
Эмэгтэй хүн өвчинд илүү тэсвэртэй.
Эмэгтэйчүүд дарааллын урдуур дайрдаг. Ойлгоорой. Заримдаа тэгэх хэрэгтэй байдаг юм.
Эмэгтэйчүүд богино өмдтэй илүү сайхан харагддаг. Харин эрчүүд эсрэгээрээ.
Дотуур хувцасгүй эмэгтэйг халуухан, тачаангуй гэдэг бол эрчүүдийг ямар заваан юм бэ гэдэг биз дээ.
Бид эрчүүдээ гэрийн даалгавар, хэцүү ажлаа хийлгүүлж дөнгөдөг.
Эмэгтэй хүн өндөр IQ-тэй байх албагүй. Сайхан инээмсэглэдэг байхад л хангалттай.
Эр хүнийг тоншоод авсан ч хариу цохихгүй гэдгийг бүгд мэддэг.
Өөрийгөө өргөмжлөхийн тулд эмэгтэй хүнд худлаа ярих хэрэг байхгүй.
Эмэгтэй хүн эрчүүдээс сайхан үнэртэй.
Эмэгтэй хүн найз залуугаа уурлуулсан ч цэцэг, ил захидалд мөнгөө үрдэггүй.
Хэн ч эмэгтэйчүүдээс илүү хов ярьж чадахгүй.
Ядарч унатлаа дэлгүүр хэсч чадах хүмүүс бол эмэгтэйчүүд.
Эр хүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд эмэгтэй хүн өөрийгөө хэзээ ч тэнэг байдалд оруулахгүй.
Охид юун тухай ярьдгийг эрчүүд хэзээ ч мэдэхгүй.
Царай муутай ямар ч эмэгтэй нүүр будалтаар өөрчлөгдөж чаддаг бол царай муутай эр тэр хэвээрээ л үлдэнэ.
Юм худалдаж авахгүй байсан ч эмэгтэйчүүд хэдэн цагаар ч хамаагүй дэлгүүр хэсч чадна.
Эмэгтэй хүн нүцгэн үедээ илүү үзэсгэлэнтэй.
Эмэгтэй хүн жижигхэн тусмаа хөөрхөн харагддаг бол намхан эрчүүд намхан л харагдана.
Эмэгтэй хүнд халтирч унах нь ичгүүртэй санагддаггүй.
Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүн хамгийн секси амьтан.
1 сэтгэгдэл:
kkk ene zuwhun saihan hvvhnvvdiin dawuu tal gej oilgoj boliishvv
Post a Comment