468x60 Ads

.


Жирэмсэн эхчүүдэд хориотой зүйлс

Хөл хүнд эмэгтэйг аль ч оронд хүндэлж, санаа тавьдаг бичигдээгүй журамтай. Үүний сацуу жирэмсэн байх процесстой холбогдох янз бүрийн мухар сүсэг, хорио цээр ч бий.


Монголчууд төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг. Эх эсэн мэнд амаржихаас өмнө хүүхдэд нэр ус өгөх, манцуй, эд өлгий бэлтгэхийг цээрлэдэг. Муу ёр гэж үздэг. Харин бусад оронд эсрэгээр байдаг.

Жирэмсэн эмэгтэйн дэргэд хонь, мал төхөөрч улай үзүүлэхийг цээрлэдэг. Энэ нь эхийн сэтгэлзүйд цочрол өгч улмаар урагт нөлөөлнө гэж үздэг. Бусад оронд ч мөн адил.

Оросын ард түмний дунд ч хөл хүнд эмэгтэйтэй холбоотой элдэв цээр, сүсэг бий. Заримаас нь дурьдахад:
- Жирэмсэн эмэгтэй хувцас эд зүйлээ зангидаж боохыг цээрлэдэг. Энэ нь зангилаа элдэв боог гогцоо нь төрөхөд хүндрэл үүсэхийн дохио, цондон гэнэ.
- Жирэмсэн эмэгтэй уй гашуу, оршуулгын үеэ үг хэлэхийг цээрлэдэг. Цочрол өгөхөөс сэргийлсэн хэрэг.
- Жирэмсэн эмэгтэй шөнө дөлөөр уйлан гиншихийг цээрлэнэ. Муу үйлд дуртай хүүхэд төрж, эхийгээ зовоохын ёрлол гэж үздэг байна.
- Жирэмсэн эмэгтэй дуулахыг цээрлэнэ. Хув заяа муутай хүүхэд гарахын дохио гэж үздэг.
- Жирэмсэн эмэгтэйн орны дэргэд цэцэг тавьдаггүй. Эмгэнэлтэй төрөхийн цондон гэдэг.
- Жирэмсэн эмэгтэй муур, нохой, элдэв гэрийн тэжээмэл амьтантай тоглож зугаацахыг цээрлэнэ Хүүхэдтэйгээ тоглох заяа дутна.

/Хань/

0 сэтгэгдэл:

Post a Comment