Зүүд зөнтэй гэж ярьдаг. Зүүдний зөн билэг гэхээс илүүтэй хүний бие махбодь өөрөө өөрийнхөө тухай дохиог зүүдээр дамжуулан өгч байгаа хэрэг юм. Одоо та энэ мэдээллийг уншаад өөрийнхөө зүүд хийгээд биеийнхээ эрүүл мэндийг ажиглаарай...
Гайхамшигтай сайхан ой модоор зугаалж байна гэж зүүдэлбэл нүдний торлог гэмтсэн байх магадлалтай. Нүдний эмчид үзүүлээрэй. Зүүдэндээ шээмээр санагдвал шээсний сувгийн асуудалтай гэхээс илүү та стресст орсны шинж.
Санаанд тань хүрэхгүй, уур бухимдал төрүүлэх зүйл хуримтлагдсаар хүчлэлийг бий болгодог. Энэ нь зүүдэнд шээс гоожих, хүрэх мэтээр илрэх нь бий. Бүх бие загатнаж, маажиж байгаагаар зүүдэлбэл биеэн дээгүүр тууралт гарсан гэсэн үг биш. Та хэт цочролд орсон тул ийнхүү зүүдэлж байна. Тайвшруулах эм, бэлдмэл уу. Эмэгтэй хүн зүүдэндээ хөх загатнаж байна гэж зүүдэлвэл төрсөн эмэгтэйд бол хөхөнд сүү орох, төрөөгүй бол хөхний ямар нэгэн өвчин эмгэг байж болзошгүй.
Шанага, шанагаар ус уух боловч ам хатаад байна гэж зүүдэлбэл цусан дахь сахарын хэмжээгээ оношлуул. Магадгүй чихрийн шижин өвчтэй ч байж болно. Усанд /далай тэнгис, нуур цөөрөм/ ойчоод гарч чадахгүй байна гэж зүүдэлбэл даралт тань их хэлбэлзэлтэй байгаагийн илрэл. Даралтаа тогтмолжуулах арга аваарай.
/Монголчуудын амьдрал/
0 сэтгэгдэл:
Post a Comment