Дараах асуултанд хариулахдаа Тийм бол 2 оноо, Үгүй бол 0 оноо, Заримдаа гэвэл нь 1 оноог өгч дүнг нэгтгэн гаргаарай.
1. Ажил хэргийн уулзалт хийх тохиолдолд түүнийг хүлээх үедээ сэтгэл чинь догдолдог уу?
2. Эмчид үзүүлэхээ хойшлуулсаар байгаад бүр тэсвэрлэшгүй болохоороо очдог уу?
1. Ажил хэргийн уулзалт хийх тохиолдолд түүнийг хүлээх үедээ сэтгэл чинь догдолдог уу?
2. Эмчид үзүүлэхээ хойшлуулсаар байгаад бүр тэсвэрлэшгүй болохоороо очдог уу?
3. Ямар нэг хурал зөвлөгөөнд илтгэл тавих, үг хэлэх үедээ тэвдэх эвгүйрхэх сэтгэгдэл төрдөг үү?
4. Таныг урьд нь очиж үзээгүй газарлуу томилолтоор явуулах гэвэл түүнээс татгалзах оролдлого хийдэг үү?
5. Өөрийн сэтгэлийн зовлонгоо хэн нэгэнтэй хуваалцах дуртай юу?
6. Хэрэв танихгүй хүн гудамжинд таниас юм гуйж хүсвэл та эвгүйцдэг үү?
7. Эцэг үр хүүхдийн хооронд өөрөөр хэлбэл янз бүрийн насны хүмүүсийн хооронд бие биесийг ойлгойлцохгүй асуудал байх ёстой гэдэгт та итгэдэг үү?
8. Та хүнд зээлүүлсэн мөнгөө өөрөө сануулахаасаа зовдог уу?
9. Зоогийн газар таньд харваас муудсан хоол авчирч өгвөл та юм хэлэлгүйгээр орхин гардаг уу?
10. Танихгүй хүнтэй нэг дор байхдаа та дуугардаггүй, хэрэв тэр хүн яриа эхлэвэл танд төвөгтэй санагддаг уу?
11. Дэлгүүр, касс зэрэг хаа нэгэн газар урт дараалал хүлээхээс хальшраад яваад өгдөг үү?
12. Ямар нэгэн маргаан таслах комисст орохоос та эмээдэг үү?
13. Урлаг, уран зохиол, соёлын бүтээлийг та зөвхөн өөрийнхөөрөө л үнэлдэг ба бусдыг тоодоггүй юу?
14. Таны хажууд хүмүүс сайн мэдэх асуудлаар чинь буруу алдаатай юм хэлэлцэж байвал та маргаанд орохгүй дуугүй байж чадах уу?
15. Сургалт, албан ажлын асуудлаар таныг хэн нэгэнд туслахыг хүсэхэд танд төвөгшөөх сэтгэгдэл төрдөг үү?
16. Өөрийн үзэл бодлыг ярихаас илүү бичгээр илэрхийлэх дуртай юу?
Одоо онооны дүнг харцгаая.
30-32 оноо: Таны харилцааны чадвар их сул юм, үүнээсээ болж та их зовдог.
25-29 оноо: Та зожиг, үг дуу цөөнтэй, ганцаараа байх дуртай, иймээс та найз нөхөд цөөнтэй.
19-24 оноо: Та хангалттай нийтэч, танихгүй газарт итгэлтэй байж чаддаг. Таны хэл ярианд бусдыг дооглох нь заримдаа ямар ч үндэсгүй байх талтай ч та үүнийгээ засч болно.
14-18 оноо: Таны харилцах чадвар хэвийн хэмжээнд байна. Та янз бүрийн юманд сэтгэл зовиурлалгүйгээр шинэ ажил хэрэг эхэлж, хүмүүстэй танилцдаг. Тэгэхдээ та шуугиантай хүмүүст дургүй, олон үг яриа танд эвгүйцэл үүсгэдэг.
6-13 оноо: Та хаана ч өөриймсөг байдаг, ямар ч асуудлаар, тэр ч бүү хэл өнгөцхөн мэддэг зүйлийн талаар ч дуртай ярьдаг. Ямар ч ажлыг гүйцэтгэхээр авдаг хэдий ч тэр бүр дуустал нь хийхгүй байх талтай учир энэ тал дээрээ бодож үзэхэд гэмгүй бизээ.
5-аас доош оноо: Та хэтэрхий нүүрэмгий, яриасаг, олон үгтэй. Та ямар ч хамаагүй хэрэгт оролцох дуртай. Түргэн зантай, бодитой биш, хүмүүс тантай харилцахад хэцүү байдаг.
0 сэтгэгдэл:
Post a Comment