Ханиад ихсээд байгаа өвлийн улиралд ханиаднаасаа хялбархан салах үр дүнтэй зөвлөгөөг хүргэж байна. Маш их ханиалгаж цээж хөндүүрлэн, шөнө унтаж чадахгүй байгаа бол доорх эмчилгээг хэрэглээрэй.
Хэрэглэж зүйлс: Хүрэн манжин, элсэн чихэр, богино долгионы зуух, svekla хүрэн манжингийн шовгор талаас нь эхлээд “таг” зүсч аваад, цааш нь ухаж хөндийлнө.
Ёроол болон зузаан хана үлдээх бөгөөд цоолохгүй болгоомжтой ухаарай. Бий болсон хөндий зай руу нь элсэн чихэр дүүргээд, эхэнд нь авсан “таг”-аараа таглана. Манжингаа том аяганд тавиад, дээрээс нь бас нэг аяга хөмрөөд богино долгионы зуухандаа хийгээд манжингийн том жижгээс хамаарч 4-12 минут жигнэнэ. Манжин зөөлхөн болж доторх хөндийд байсан элсэн чихэр хайлж манжингийн шүүстэй холилдон гайхамшигтай сайн эм үүснэ. Энэ амттай сайхан эмийг цайны халбагаар цагт нэг удаа ууна.
Дунд зэргийн манжин бүтэн хоног уухад хүрэлцдэг. Харахад жаахан шүүс байгаа юм шиг боловч, нэмж ундардаг байна. Хэдэн цагийн дараанаас л ханиад тань дарагдаж хоолой тань ирвэгнэх нь багасч байгааг та мэдрэх болно. Хоёр хоног уухад ханиад ямар ч үлдэцгүй эдгэдэг байна.
Х.Соёл-Эрдэнэ /Нийслэл таймс/
0 сэтгэгдэл:
Post a Comment