468x60 Ads

.


Хөгширөлтөөс сэргийлэх арга

Хүн үхлээс айдаг шигээ хөгшрөхөөс бас айдаг.  Жам ёсны зүйлээс хаашаа ч зайлж чадахгүй боловч хөгшрөх процессыг удаашруулж болох арга бас бий. Хэрэв та үргэлж залуугаараа мэт сайхан хэвээрээ байхыг хүсвэл дотоод гоо сайхандаа эхлээд анхаараарай.  Бидний идэж ууж, хэрэглэж буй зүйлс биднийг илэрхийлж байдаг гэдэг. Тиймээс яг одооноос эхлэн хоол ундандаа анхаар. 

Авакадо
Энэ жимсэнд дургүй хүн гэж байдаггүй. Яагаад гэвэл авакадо Е амин дэм, болон арьсыг хамгаалагч антиоксидоор баялаг учраас тэр. Мөн арьсны үхмэл эд эсийг нөхөн сэргээх чадалтай тул арьсыг толигор өнгөлөг хэвээр байлгана.

Синнамон
Синнамон биеийн дархлааг сайжруулж, эд эсийг сэргээх чадалтай гэдэг.

Хар шоколад
Бид танд дор хаяж 70 хувийн кокоа агуулсан хар шоколад идэж байхыг санал болгож байна.  Протейн болон В амин дэмээр баялаг тул арьс болон үсэнд маш сайн тэжээл болно. Таргална гэж айлтгүй.

Бөөрөн шош
Бөөрөн шошонд агуулагдах цайр, кали нь холестерины хэмжээг бууруулж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.  Гэвч хамгийн чухал зүйл нь протейн бөгөөд хатаасан шош илүү их протейн агуулдаг учраас эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Тиймээс салад хийхдээ шош хийхээ бүү мартаарай.

Улаан байцаа
Улаан ягаан өнгөтэй хүнсний зүйлс хорт хавдраас  сэргийлэх антиоксидын эс үүсвэр бөгөөд үрчлээ үүсэхээс ч мөн хамгаалдаг.

Нэрс
Сайхан амттай энэ жимс эрүүл мэндэд гайхалтай сайн нөлөөтэй.  С амин дэмээр баялаг нэрс цусны эргэлтийг сайжруулж, бие махбодийг хэрэгтцээт эрдэс бодисоор хангаж, хөгшрөлтийг удаашруулдаг.  Тиймээс өглөөний цайндаа хачир болгож нэрс амтлаарай.

0 сэтгэгдэл:

Post a Comment