468x60 Ads

.


Бичиг хэвээр шинжих

Хүний бичгийн хэвээр хувь хүнийг тодорхойлж болно.
  • Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачлагатай, бүтээлч, бие даасан бардам зантай.
  • Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол тэр хүн ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай.
  • Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зормиг, элгэмсүү бас хэнэггүй.
  • Доод талдаа их зай үлдээсэн бол аливаад хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд бодлоготой ханддагыг гэрчилнэ.
  • Yг, үсэг мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.
  • Yсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай.
  • Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн.
  • Босоо бичигтэй бол аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүй.
  • Бага зэрэг баруун тийш нь налуулж бичдэг хүн юм юмандаа сэтгэл хангалуун, амьдралыг сайхан талаас нь тольдох дуртай

0 сэтгэгдэл:

Post a Comment