Бусад Азийн улсыг бодвол монголчууд эхнэр нөхрөөсөө гурван насаар ах байхыг харин ч сайн гэж үздэг.
Гурван насны зөрүү бол үнэндээ төдийлөн мэдэгдэхгүй. Гэвч энэ ялимгүй зөрүү ихсээд ирэхээр нийгэм хүлээн авах сэтгэлзүйн бэлтгэлгүй болчихдог. Эсрэгээр нөхөр нь 10, 20, 25… насаар ах байвал хэвийн тохитой гэр бүлд тооцогддог.
Иймд эхнэр нь нэлээд хэдэн насаар “5, 7,10″ эгч гэр бүлд энэ зөрүү ямар их дарамт болдог нь тодорхой. Асуудал нь хайр сэтгэлдээ бус нийгмийн хандлага, сэтгэлзүйгээс шалтгаалдаг байна.
-Уламжлалт нийгмийн сэтгэл зүй “хөгшин” эхнэрийг буруутгадаггүй ч (нүдэн дээр) зайгаа барих, үл тоомсорлох хандлагатай. Нөхрийн найзууд эмэгтэйтэй төдийлөн харьцдаггүй.
Тэдний яриа, үзэл бодол таарахгүй байх нь цөөнгүй. Жишээ нь нөхөр нь найз нөхөдтэйгээ 10-н жилд байсан явдлаа хөгжин дурсахад эхнэр энэ үед бараг их сургуулиа төгсөөд ажил хийж байсан гэх мэт.
-Эмэгтэй хөгшин харагдах вий гэж байнгын стресст автдаг. Нэг талаар өөрийгөө тордож арчилж байгаа нь сайн хэрэг нөгөө талаар энэ зөвхөн тодорхой зорилготой байдаг тул баяр баясгалан авчирдаггүй.
-Хэрэв ямар нэгэн шалтгаанаар хүүхэд төрүүлэх чадваргүй, боломжгүй бол асуудал бүр хүндэрнэ. Гэх мэтчилэн сэтгэлзүйн дарамт эхнэрт төдийгүй нөхөрт нөлөөлж гэр бүл салахад нөлөөлдөг. Судалгаагаар эхнэр нь ах гэр бүлд харьцангуй олон салалт байдаг аж.
Амьдралын туршлага илүүтэй, жижиг сажиг зүйлийн хойноос хөөцөлдөж, хэрүүл шуугиан тарьдаггүй, халамжтай, нөхрөө ойлгодог зэрэг олон давуу тал ахимаг эхнэрт бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй нийгмийн хандлага, сэтгэлгээ хүнд тусдаг байна.
-Түүний аж ахуйн чадварыг шүүмжлэх. Хичээнгүйлэн хийсэн хоолыг нь шүүмжлэх, өө сэв хайхад ямар ч тогтуун зантай эмэгтэй уурлаж бухимддаг. Аж ахуй эрхэлнэ гэдэг чимхлүүр, хүнд хөдөлмөр юм шүү. Тиймээс тоглоом шоглоомоор ч гэсэн эзэгтэйн чадвар, ажилсаг эсэхийг нь шүүх, гоочлох ноцтой алдаа бүү гаргаарай. Эмэгтэй үүнийг тань уучлахгүй.
-Эмэгтэй хүний хайртай зүйлийг нь үл хүндэтгэсэн байдал гаргах. Ер нь юу ч байж болно. Төрсөн өдрөөр нь дурсгасан цэцгийн сав, гоёмсог хайрцаг зэрэг өчүүхэн гэмээр зүйлс эмэгтэй хүний хувьд нандин дурсгалтай эд зүйл байж болно. Үүнийг нь хаях, хагалах гэх мэтчилэн үл ойшоосон байдал бүү гаргаарай. Эмэгтэй хүн үүнийг доромжилсонтой адил үзнэ.
-Хувийн ариун цэврийг үл тоомсорлох. Эмэгтэй хүний уур цухлыг хамгийн их хүргэдэг зүйл хиртэй оймс, цамцаа хаана ч хамаагүй шидлэх, усанд хэлүүлж байж орох, ариун цэврийг эрхэмлэдэггүй эр хүн эмэгтэй хүний уур жигшлийг төрүүлдэг болохыг санаарай.
Asuultserver.net
0 сэтгэгдэл:
Post a Comment