468x60 Ads

.


Мэнгэний сонжоо

Духан дээрх мэнгэ
Духан дээрх мэнгэ нь бусадтай хэл амаа ололцох чадварыг илэрхийлдэг.
Харин хөмсөгөн дээрээ ийм мэнгэтэй бол ухаалаг, аливааг ойлгох чадвартай, мэдрэмтгий. Ийм мэнгэтэй хүн ихэнхдээ улс төр, дипломатчийн ажилтай байдаг.

Хамрын хянган дээрх мэнгэ

Нэг ёсны духны гол хэсэгт буюу гуравдахь нүдний хэсэг гэсэн үг. Ийм мэнгэтэй хүн лам хувраг, гэгээн хүн болох чадвартай.

Хацар дээрх буюу  нүдний доор байрлах мэнгэ

Энэ бол сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн зантай хүнд заяагдсан мэнгэ. Нүдний орчимд, чамархай буюу хацар дээрээ мэнгэтэй бүсгүй эрчүүдийг өөртөө татах чадвартай. Ийм мэнгэтэй бүсгүйчүүд бусадтай харьцахдаа болгоомжтой байхад гэмгүй.

Хүзүүн дээрх мэнгэ

Ийм мэнгэтэй эрэгтэйчүүд сул дорой, олон дутагдалтай, тогтвор муутай байдаг. Түүний ааш зан байнга өөрчлөгддөг. Харин ийм мэнгэтэй эмэгтэй өөрийнхөө үзэл бодолд тулгуурлаж амьдралдаа шийдвэр гаргадаг. Заримдаа  хамаг юмаа солих, хүсэл мөрөөдөлд автах нь бий. Бүр эр нөхрөө солих ч хүсэлтэй байж мэдэх юм.

Хамар дээрх мэнгэ

Ийм мэнгэтэй хүн хөнгөмсөг байх нь бий.
Тэд хошин, нийтэч зантай. Амьдралын зарим нэгэн шалгуурт өөрийгөө тэнцүүлэх гэж чармайдаггүй.

 Уруул дээрх мэнгэ
Уруул дээрээ мэнгэтэй хүний уруул нь их цайвар байдаг. Тэд сул дорой, өөрийн үйлдлийг харьцуулах чадваргүй байдаг. Ихэнхдээ ажлыг хойш тавих сонирхолтой.

0 сэтгэгдэл:

Post a Comment