Сүүлийн жилүүдэд манай улсад зүрх судасны өвчлөл ихэсч буй. Зүрхний шигдээсээр өвчилж, нас барах тохиолдол улам залуужих хандлагатай хэмээн эмч нар санаа зовниж байгаа. Энэ бүхэн нь нийгмийн тулгамдсан асуудлууд, ажлын ачаалал, стрессээс үүдэлтэй. Тэгвэл зүрхний ажиллагаа доголдох үед зөгийн балаар хэрхэн эмчлэхийг танд зөвлөе.
Зүрхний хэм алдагдаж, хатгуулж өвддөг бол машиндсан нэг аяга хушганы идээ, 250 гр нимбэгийн шүүс, аяга зөгийн балыг сайтар хольж хутгаад уугаарай. Гэхдээ нэг дор бүгдийг уухгүй. Хоол идэхээс 20 минутын өмнө эсвэл дараа нь өдөрт гурван удаа цайны халбагаар ууна. Шаардлагатай гэвэл 3-4 хоног эмчилгээг үргэлжлүүлж болно. Харин бүтэн жилийн турш эмчилгээг үргэлжлүүлнэ гэвэл 3-4 курс байхад хангалттай аж.
Тэгвэл зүрхний шигдээс өвчний үед яах вэ. Машиндсан сармис 250 гр, зөгийн шингэн бал 350 гр шаардлагатай. Эдгээрийг хооронд нь холиод долоо хоногийн турш хөдөлгөөнгүй хадгална. Дараа нь өдөрт гурван удаа хоолноос 40 минутын өмнө халбагаар уугаарай. Ер нь зүрх судасны өвчтэй бол өдөр бүр 70 гр-аар тооцож зөгийн балыг 1-2 сар хэрэглэхэд эрүүл мэнд сайжирч, цусны найрлага хэвийн болдог.
Үүний зэрэгцээ зүрхний цусан хангамж дутагдахад хэрэглэх жорыг зөвлөе. Зуун настын хоёр навчийг нарийхан зүсч шүүсийг шахаж авна. Үүнийгээ дунд зэргийн хэмжээтэй хоёр нимбэгийн шүүс, 500 гр зөгийн балтай холиод шилэн саванд хийж сэрүүн газар хадгална. Бэлэн болсон бэлдмэлээ өдөрт гурван удаа, хоолноос нэг цагийн өмнө модон халбагаар хутгаж уух хэрэгтэй. Мөн амьсгаадах үед балтай сармис хэрэглэдэг.
Тодруулбал, нэг литр зөгийн бал, арван нимбэг, арван сармисыг хольж бэлтгээд сэрүүн газар долоо хоног хадгална. Бэлдмэлээ өдөрт нэг удаа гэхдээ дөрвөн халбагыг хоёр минутын завсарлагатай уухыг зөвлөж байна.
/Үнэн/
1 сэтгэгдэл:
Thank you so helpful
Post a Comment