468x60 Ads

.


Хаана утасдахаар нь шинжихүй


Ажил дээрээ байхад утасдах,
Хэзээд ажил дээрээсээ ямар нэгэн тогтсон цагаар утсаар ярьдаг нь энэ түүний хайр сэтгэлийн амьдралаа бага багаар байгуулах дуртайг харуулж байгаа юм. Тэрээр хайр сэтгэлийн үгээ дотроо хадгалж, амархан хэлэхгүй. Хайр сэтгэлийг анхаардаг боловч хэзээд түүнд төөрөгддөггүй.
Гудамжинд явж байхад утасдах
Тэр романтик байдал бий болгох дуртай. Нөгөө этгээдээ баярлуулах дуртай, ялимгүй зүйл болон үйлдлээр нөгөө этгээдийнхээ сэтгэлийг "гижигдэхийг " мэддэг нэгэн. Амрагтаа утасдах нь бол түүнийгээ баярлуулах дэмжлэг гэж үздэг. Тэр санал бодлоо солилцох дуртай, энгийн амьдрал дундаас хав цэнгэл олохыг хичээдэг. Өөрийгөө түүний айзамд нийцүүлж, хөгжилтэй байж сурвал бүр сайн.
Унтахаасаа өмнө утасдах
Тэрээр хэрэв хэзээд энэ үеэр өөр руу чинь утасддаг бол түүний хайр сэтгэлийн төлөө их зардал гаргахаас буцахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хайр сэтгэл бол түүний амьдрал дахь хамгийн чухал хөг аяс гэсэн үг юм. Тэрээр өглөгч мөртлөө маш амархан сэвтдэг нэгэн. Түүнтэй харилцахдаа халуун сэтгэлээрээ түүнийг урамшуулан зоригжуулж, түүнд байнга асдаг.
"Шатахуун" хангах хэрэгтэй бөгөөд заримдаа бас түүний гомдлыг "арилгаж" уучлах хэрэгтэй юм.
Нойрноосоо сэрэнгүүтээ утасдах
Дуг нойрноосоо сэрэнгүүтээ өөрт чинь халуун дотноор ярьдаг хүн бол олонхи нь зай завсар алддаггүй "хайр сэтгэлийн дайчид" байдаг. Тэрээр санаачлагатай байх дуртай. Боломж бүхнийг алдахгүйг хичээдэг эр. Тэрээр хайр сэтгэлээ зориулахыг мэддэг, мөн хүнд халуумсаг ханддаг. Ийм хүнтэй найзалахад түүний хайрын төлөө үхэж хатахаас айх хэрэггүй. Тэр арчаагүй байдалд орчихно гэж санаа зоволтгүй, түүнтэй цуг хамтдаа байх нь амархан явдал юм.
 Hадаа лав таалагдсан хийсвэр, инээдтэй, утгагүй мэт мөртлөө үнэн юм шиг санагдсан хэхэ 
Эхийг: Хань сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment