Та асуултад хариулахдаа ТИЙМ гэсэн хариулт бүрд 2 оноо, ҮГҮЙ гэвэл 0 оноо, ЗАРИМДАА гэж хариулах тохиолдолд 1 оноо тус тус авна.
1. Та хувийн аль эсвэл ажил хэргийн уулзалттай байя гэж бодоё. Гэнэт чухал ажил гарвал та уулзалтандаа очих уу ? 2. Та өвдсөн үедээ эмчид шууд ханддаг уу ? 3. Ямар нэгэн хурал цуглаан, арга хэмжээн дээр та тааламжгүй сэдвээр илтгэл тавих ч юм уу мэдэгдэл хийх боллоо. Энэ нь эвгүй санагддаг уу? 4. Урьд нь хэзээ ч очиж байгаагүй газар руу таныг томилолтоор явуулахаар болбол та саналыг хүлээн авах уу ? 5. Та хэн нэгэн хүнтэй өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хуваалцдаг уу? 6. Хэрвээ гудамжинд танихгүй хүн таниас ямар нэгэн зүйлийн талаар асуухад нь та хариулах уу ? 7. Хүмүүсийн дунд янз бүрийн үл ойлголцох асуудлууд гарч ирдэг. Та ийм зүйлийг хүлээн зөвшөөрдөг үү? 8. Найз чинь чамаас мөнгө зээлээд буцааж өгөхгүй хэдэн cap болжээ. Та найздаа энэ талаар сануулж хэлэх үү? 9. Ресторан ч юм уу кафед та хоол идэхээр боллоо. Гэтэл танд чанарын шаардлага хангаагүй хоол өгчээ. Та энэ үед дуугүй өнгөрөөх байсан уу? 10. Хэн нэгэн танихгүй хүн яриа өдөж эхэлбэл та төвөгшөөдөг үү? 11. Танд ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол та зугатаах байсан уу? 12. Маргаантай асуудлын талаар шүүн хэлэлцвэл та оролцох уу ? 13. Та утга зохиол, соёл урлагийн талаар төрөлхийн мэдрэмжтэй хүн. Үүнийгээ хөгжүүлж ашигладаг уу? 14. Таны сайн мэддэг алдартай хүний талаар ямар нэгэн таагүй зүйлийг сонсоод өөрийн үзэл бодлыг илэрхийлж маргаанд оролцох байсан уу? 15. Найз чинь ажил хэрэг хийгээд хичээлтэй холбоотой зүйлээр таниас тусламж гуйхад та хэчнээн завгүй байлаа ч гэсэн тусалж чадах уу? 16. Та өөрийн санаа бодлыг бичгээр илүү сайн илэрхийлдэг үү?
Ингээд оноогоо тоолно уу.
30-32 оноо. Та тийм ч нээлттэй хүн биш юм байна. Энэ нь таныг маш ихээр ганцаардуулдаг. Эргэн тойрны хүмүүст чинь таны энэ зожиг зан таалагддаггүй. Тиймээс та нийтэч байхыг хичээх хэрэгтэй.
25-29 оноо. Та их нууцлаг, ганцаараа юмыг тунгааж боддог хүн юм байна. Магадгүй та цөөхөн найзтай байх. Танд гэж хэлэхэд бусадтай үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж, нөхөрсөг байхыг зөвлөе.
19-24 оноо. Та их нийтэч хүн юм байна. Аливаа зүйлээс төвөгшөөдөггүй өөртөө бүрэн итгэлтэй байж чаддаг. Ямар нэгэн маргаан мэтгэлцээнд та дуртай ч бай дургүй ч бай оролцдог. Энэ нь таны нэг сул тал юм байна. Та өөрөө л хүсэх юм бол энэ дутагдлаа засаж чадна шүү дээ.
14-18 оноо. Та их хэрэгт дурламтгай, ярилцаж буй хүнийхээ яриаг их анхааралтай сонсдог, аливаа юманд их тэвчээртэй ханддаг хийгээд үзэл бодлоо тайван замаар илэрхийлж чаддаг. Сэтгэл санаа тавгүй үедээ шинэ хүмүүстэй танилцах ч юм уу аль эсвэл уулзалт цугларалтад очих дургүй. Энэ нь таныг цухалдуулдаг юм байна.
9-13 оноо. Та их нийтэч, хэрэгт дурламтгай, яриа хүн юм байна. Заримдаа таны энэ байдал нь бусдыг залхааж мэднэ. Шинэ хүмүүстэй танилцах мөн анхаарлын төвд байх дуртай. Заримдаа тэвчээргүй зан гаргадаг Тиймээс та аль болох тэвчээртэй байж аливаа зүйлд нухацтай хандах хэрэгтэй.
4-8 оноо. Та аливаа юманд их шүүмжлэлтэй ханддаг хүн юм байна. Заримдаа энэ нь таны толгойг өвтгөж мэдэх юм. Та өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаг. Энэ байдлаас чин болоод таны удирдлагууд хийгээд мэргэжил нэгт нөхөд чинь тантай харьцахаасаа жаахан болгоомжилдог юм байна. Та энэ тал дээрээ жаахан анхаарах нь зүйтэй.
3-с цөөн оноо. Та хэт их нийтэч, яриа, олон үгтэй, өөнтөгч хүн юм байна. Заримдаа үндэслэлгүй ярих ч үе танд байдаг. Мөн ямар нэгэн хэрэггүй жижиг сажиг зүйлд оролцох нь таныг өөрийн гэсэн бодолгүй болохыг харуулж буй хэрэг юм. Энэ нь эргэн тойрны хүмүүс хийгээд гэр бүлийнхэнд чинь тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс та тэвчээртэй, даруу төлөв байж, бусдыг хүндэлж харьцахыг танд зөвлөх байна.
0 сэтгэгдэл:
Post a Comment