468x60 Ads

.


хайр таны хувьд? сонжоо

1.Төгс хvн гэж хорвоод байдаггvй. Тиймээс та хайртай хvнийхээ ямар алдааг уучилж чаддаг вэ?

А.хардалт - 0
Б.мартамхай зан ба цагаа барьдаггvй явдал - 3
В.залхуу буюу чихэртэй зvйлийг хэмжээ хязгааргvй иддэг зуршил - 6 

2. Чиний найз болзоонд хоцорч ирлээ. Гэхдээ цэцэгтэй юмуу ямар нэг бэлэгтэй ирвэл та юу гэж бодох вэ?
А.за энэ хvн ч надаас нэг л юм нууж байна даа - 3
Б.надад ямар их хайртай юм гээч - 6
В.аргагvй л сайн сэтгэсэн байна шvv - 0

3.
Таны бодлоор хайр юутай уялдаатай гэж vздэг вэ?
А.эрх мэдэл - 6
Б.энхрийлэл - 0
В.халамж - 3

4.
Чи сэтгэлт хvнтэйгээ болзсоны дараа сэтгэл санаа чинь ямар байдаг вэ?
А.би тvvнд яг галзуурсан мэт дурладаг - 0
Б.миний сэтгэл санаа маш өөдрөг байдаг - 3
В.за гэртээ харих цаг боллоо доо - 6

5.
Мөнгө гэдэг vг таны ойлголтоор ихэвчилэн ямар vйл vгтэй уялддаг вэ?
А.хамгийн сайхан зvйлvvдийн нэг - 3
Б.vргэлж мөнгөтэй байхын тулд - 6
В.Зvгээр л мөнгөтэй байх - 0

6.
Та хайртай хvндээ сексийн сэдвээр янз бvрийн юм ярихыг зөвшөөрдөг vv?
А.яагаад vгvй гэж - 6
Б.vгvй, энэ нь таалагддаггvй - 0
В.Хvссэн хэмжээгээрээ ярьсан ч болно - 3

7.
Та ирээдvйн гэр бvлээ төсөөлбөл хамгийн тvрvvнд толгойд чинь ямар бодол орж ирэх вэ?
А.хорвоогийн бvх юм сайн сайханд хvргэдэг - 3
Б.хуримын бөгж бол цагдаагийн гавтай адил эрх чөлөөг минь булааж авдаг - 0
В.ганцаар байх сайхан ч хоёулаа байх бvр сайхан - 6

8.
Хэрэв таны мөрөөдөл ямар нэг эд зvйл болж хувирсан бол тэр нь юу байх вэ?
А.зөөлөн тоглоом - 0
Б.гоёлын зvvлт - 6
В.мэдэхгvй – 3

Хариулт

0-21 оноо:
Та хайртай хvнтэйгээ романтик харьцаанд байхаасаа илvv найз нөхдийн харьцаатай байхыг эрмэлздэг. Хайрын харьцаанд хамгийн чухал зvйлийг та хэнээс ч хамааралгvй эрх чөлөөтэй байдал гэж vздэг. Харин эрх чөлөөнд чинь саад болох тэр зvйлvvд хэнд ч хэрэггvй. Таны хувьд тулгарсан асуудлууд танд сонин биш, та зөвхөн өөрийгөө л хичээдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл бол таны хувьд vзэгдээд л өнгөрдөг зvйлvvдийн нэг.

24-33 оноо:

Та хvнд бvх сэтгэлээрээ татагддаг бөгөөд дурласан хvн чинь танд яг адилхан сэтгэл гаргах ёстой гэж итгэдэг. Хамгийн чухал гэж vздэг зvйл тань энхрийлэл бөгөөд ханьтайгаа бvрэн ойлголцдог тэр цагт л vнэхээр аз жаргалтайгаа мэдэрдэг. Хайр гэдэг таны хувьд хамгийн нандин зvйлvvдийн нэг болно.

36-48 оноо:

Та зvгээр л дурламтгай хvн биш. Та хvнийг өөртөө галзууртал дурлуулж чаддаг хvн. Таны мэтийн хvмvvсийн романтик амьдрал нь цаанаасаа заяагдсан гэж vздэг. Гэвч та эсрэг хvйстэндээ шаардлага ч тавьж чаддаг. Та ихийг зориулснаар vvнээсээ багагvйг эргvvлж авч болохыг мэддэг болохоор юманд сэтгэлээсээ ханддаг. Гэхдээ таны хайрладаг хvн зөвхөн таных гэж бvv итгээрэй.

2 сэтгэгдэл:

чандага at: December 24, 2010 at 2:08 AM said...

яг 36 оноо авлаа хэхэ

{ шилжилт } at: December 24, 2010 at 2:44 AM said...

ойлгосон биз чандагаа хэхэ

Post a Comment