468x60 Ads

.


Та амьдралд хайртай юу? сонжоо

Доорх асуултуудад ҮГҮЙ эсвэл ТИЙМ гэсэн байдлаар хариулаарай!

1. Заавал дуртай, дургүй хоол гэлтгүй, миний хувьд “эрүүл мэндэд тустай” гэж бодсон хоолоо иддэг.

2. 24 цагийн 10-ыг нь унтаж өнгөрөөх нь миний хувьд маш чухал.


3. Аливаа өвчин, эмгэгийн талаарх мэдээлэл унших дуртай.

4. Өдрийн ихэнхи цагийг ямар нэг байдлаар түгшиж өнгөрөөдөг.

5. Өөрт эвтэйхэн чөлөөт хувцас гэхээсээ илүү, мода дагах дуртай.

6. Гэр бүлийнхээ аз жаргалд, хувийн амжилтаасаа илүү санаа тавьдаг.

7. Өөрийгөө үлгэлж азтайд тооцдог.

8. Өглөөд гимнастикийн нэвтрүүлэг үзэх дургүй ч гэсэн өдөрт биеийн тамирын дасгал хийдэг.

9. “Хайрлаад дараа нь түүнийгээ алдах нь огт хайрлаагүй байснаас дээр” гэсэн үгтэй санал нийлж байна.

10. Ямар нэг шинэ зүйл сурахаас таашаал авдаг.

11. Ихэнхидээ ямар нэг юмны зөв сайхныг нь биш, алдаа дутагдлыг нь олж хардаг.

Оноо:

1. Тийм – 0 Үгүй - 10

2. Тийм – 0 Үгүй - 10

3. Тийм – 0 Үгүй - 10

4. Тийм – 0 Үгүй - 10

5. Тийм – 0 Үгүй - 10

6. Тийм – 10 Үгүй - 0

7. Тийм – 10 Үгүй - 0

8. Тийм – 0 Үгүй - 10

9. Тийм – 10 Үгүй - 0

10. Тийм – 10 Үгүй - 0

11. Тийм – 0 Үгүй -
10

Дүгнэлт:

90-110 оноо: Ийм оноо авч чадсан хүмүүс үргэлж баяр баясгалантай байдаг. Тэднийг ямар нэг ажилд уриалахын тулд нэг их цаг зарцуулахын хэрэггүй. Ямар ч ажил байсан хамаагүй ийм хүмүүс эрч хүчтэйгээр ажлаа хийдэг. Та амьдралд үнэхээр хайртай.

50-80 оноо: Өдөр бүр та шинийг санаачилж, үр бүтээлтэй ажил хийж таашаал авна гэсэн байдлаар биш, төлөвлөж тогтсон ажлаа гүйцэтгэх өдөр гэж ойлгох хандлагатай. Өөртөө болон хамгийн ойр дотныхоо хүмүүст эхэлж санаа тавьдаг. Амьдралаа цэгнэж, хайрлах цаг иржээ.

0-45 оноо: Энэ бол маш доогуур оноо. Энэ оноог ихэнхидээ амьдралд хайргүй, гутранги хүмүүс авдаг. Тэгэхээр өөртөө дүгнэлтийг хийж өөдрөгөөр урагш тэмүүлэхийг зөвлөе. Таныг сайхан ирээдүй угтах болно. Амьдрал таныг хайрлах болно.

0 сэтгэгдэл:

Post a Comment