Нетээр хэсэж байгаад энэнийг оллоо Татар Заяа охин панаалдаад газар дээрээ баригдав хэхэ Эх сурвалж www.suragch.com утасны найраа гэдэг буланаас авав...
Сурв: -Байна уу?
Заяа : -Өөрөө над руу залгасан уу?
Сурв: -Тийм ээ, би залгасан
З: -Аа өөрөө хэн бэ?
Сурв: -Намайг Энхчимэг гэдэг. Танаас нэг зүйл асууж болох уу?
З: -За, тэгээд юу юм?
Сурв: -Тантай танилцаж болох уу?
З: -Өө, бололгүй яахав.
Сурв: -Би танай хамтлагийг сонсох дуртай надад их таалагддаг л даа.
З: -Өө, баярлалаа.
Сурв: -Таны өндөр хэд вэ?
З: -167 см ш дээ. Харин чинийх?
Сурв: -Миний өндөр 166 см
З: -Тэгвэл чи өсгийтэй гутал өмсвөл өндөр болох юм байна ш дээ.
Сурв: -Өө, би тийм ч их өсгийтэй гутал өмсдөггүй л дээ
З: -Чи нээрээ хэдтэй гэлээ?
Сурв: -18-тай, яасан?
З: -Тэгвэл хэдэн онд төрсөн юм, бодолгүй хурдан хэл, хурдлаач дээ?
Сурв: Би 1989 онд төрсөн. Яасан?
З: -Аан, тэгвэл зөв байна. Би чамайг худлаа ярьж байна гэж бодсон юм.
Сурв: -Тийм үү?
З: -Чи ямар сургуульд сурдаг юм. Хэддүгээр анги вэ?
Сурв: -12 дугаар сургуулийн 11-р ангид явдаг.
З: -12 дугаар сургууль чинь хаана байдаг билээ?
Сурв: -Таван шард байдаг ш дээ.
З: -Аан тийм саналаа саналаа. Би очиж байсан юм байна.
Сурв: -Танайх хаана байдаг юм бэ?
З: -Төмөр замд. Чи хичээлээс гадуур юу хийдэг вэ?
Сурв: -Дугуйлан, секцэнд явдаг
З: -Ямар?
Сурв: -Бүжгийн секцэнд явдаг.
З: -Ёох тийм байлгүй дээ.
Сурв: -Яасан, ямар нэгэн юм болоо юу?
З: -Үгүй. Би чамайг бөхийн секцэнд явдаг юм байх гэж бодлоо /инээв/.
Сурв: -Юу гээч. Хоёулаа уулзах уу?
З: -Хэзээ, хаана?
Сурв: Долоо хоногийн дараа ч юм уу?
З: -Өө, би маргааш хөдөө явна
Сурв: -Хаашаа явах гэж байгаа юм бэ?
З: -Орон нутгаар тоглолт хийнэ. Хоёулаа орой уулзах юм уу?
Сурв: -Орой би завгүй ш дээ.
З: -Чи яаж ийгээд зав гаргаж чадахгүй юм уу?
Сурв: -Би юу ч гэсэн ажлаа зохицуулах гээд үзье.
З: -Чиний найз охидууд хэр вэ?
Сурв: -Дажгүй ш дээ. Яасан?
З: -Би орой найзтайгаа очно, чадвал найз охиноо дагуулаад ирээрэй.
Сурв: -За за, тэгье. Тэгээд хаана уулзах юм бэ?
З: -"Хан бүргэдэй" худалдааны төвийн үүдэнд хүлээж байгаарай. Оройны 5 цагт шүү.
Сурв: -За баяртай.
Оройны 5 цаг боллоо. Хамт ажилладаг сурвалжлагчтайгаа "Хан бүргэдэй" худалдааны төв дотор хүлээнгээ Заяа руу залгав.
Сур:-Заяа чи хаана байгаа юм бэ?
З: -Одоо 5 минутын дараа очлоо, түр хүлээж байгаарай.
Таван минутын дараа Заяа өөрөө залгаж "чи хаана байгаа юм. Би cafе-д байна. Хүрээд ир" гэв.
Ширээнд нь очиход Заяа ганцаараа
Сурв: -Найз чинь хаана байгаа юм бэ?
З: -Одоо ирж явна гэж утсаар ярилаа.
Сурв: -Бид хоёр гадуур хувцсаа тайлж болох уу?
З: -Тэг тэг, жаахан чөлөөтэй бай л даа. Өө, тийм танайх хаана байдаг гэлээ?
Сурв: -5 шард байдаг
З: -Манай хуучин хамтлагийн гишүүн Даймаагийнх тэнд байдаг байсан. Одоогоос 5-6 жилийн өмнө л дөө. Бид дандаа очиж дуугаа зохиодог байсан.
Сурв: -Тийм үү? Хэддүгээр байр юм?
З: -Миний санаж байгаагаар 9-р байр байсан байх аа.
Сурв: -Өө, тийм үү? Манай байранд байсан юм байна.
З: -Тийм үү? Даймаагийнх 3-р орцонд нь байсан.
Яг энэ үед тохирсон ёсоор сурвалжлагч Очирбат маань ирж бидний хажуул суулаа. Заяа огт сэжиг авахгүй байсаар... Хэсэг хугацааны дараа Очирбат бидэнд дөхөж ирээд
-"Татар"-ын Заяа мөн үү?
З: -Аан, мөн байна.
А: -Бид таны зургийг авч болох уу?
З: -Өө бололгүй яахав /2 зураг дарав/.
А: -Найз охидуудтайгаа явж байгаа юм уу?
З: -Үгүй ээ, ажлын хүмүүс /Худлаа ярив/
А: -Ажлын хүмүүс чинь юм бол хамт зургаа авахуулчих л даа. Юу нь болохгүй гэж. Би таныг шүштдэг юм л даа?
З: -Болохгүй ээ. Манай найзын найз охидууд байгаа юмаа.
Эцэст нь бид үнэнээ хэлэхээр шийдэж "Уучлаарай, та манай "Утасны найраа" буланд оролцлоо. Энэ хоёр охин бол манай сурвалжлагч юм л даа.
З: -Өө, юу вэ? /царай нь барайв. Үнэхээр сандарч байгаа нь илэрхий байлаа./
Очирбат: -Хэр их сандарч байна?
З: -Маш их сандарч байна.
Очирбат: -Та найз охинтой юу?
З: -Байгаа. Бид хоёр удахгүй гэрлэх гэж байгаа.
О: -Өө, тийм үү? Тэгээд яахаараа охидтой танилцаад ингэж явдаг билээ?
З: -Нөгөө юу л даа. Манай найз охин Бээжин явчихсан, 2 хоногийн дараа ирнэ. Тэгээд өчигдөр уйдаад байж байсан чинь танай сурвалжлагч Энхчимэг над руу залгаад танилцья гэхээр нь жаахан сэтгэлээ сэргээх гээд л.
О: -Тэгвэл манай сурвалжлагч таныг яг уйдсан үед залгажээ?
З: -Харин тийм байна. Нөгөө юу л даа. Танай сонинтой хамтарч ажиллаж болох уу?
О: -Болно оо. Бид үргэлж нээлттэй байдаг.
З: -Энэ ярилцлагыг хэзээ тавих юм?
О: -Хагас сайнд бэлэн болгоно.
З: -Хойшлуулж болох уу?
Очирбат: -Яагаад хойшлуулна гэж?
З: -Учир нь хоёр талын ээж аавууд 1 сарын 1 нд уулзсан юм. Энэ үеэрээ сүй тавьсан юм л даа.
О: -Өө, танд баяр хүргэе! Та өөрөө ч мэдэлгүй манай буланд орчихлоо шүү дээ. Уншигчид ойлгоно гэдэгт итгэж байна.
Урьд нь охидтой үерхэж байсан л биз. Одоо үерхэж байгаа найз охиныхоо талаар яриач?
З: -Би 3 охинтой үерхэж байсан. Эхний найз охиноосоо салж байхдаа их хүндээр тусгаж "Бороо", "Ганцаараа", "Чамдаа", "Миний дуу" гэсэн дуунуудыг зориулж байлаа.
О: -Чи янз янзын шалтгаанаар найз охидоосоо салж байсан гэлээ. Сэтгэлээр их унадаг уу?
З: -Тийм ээ. Би сэтгэл санаагаар их унадаг. Сэтгэлээр унах болгондоо дуу бичдэг.
О: -Хүнд байдалдаа хэр уддаг вэ?
З: -Удахын хувьд уддаг. Тэгээд их бодолд ордог л доо. Хайртай хосуудыг харах болгондоо хэзээ нэг над шиг салах бол гэж боддог болчихдог юм билээ.
О: -Бүх хосуудад мөрөөдөл байдаг. Та хоёрын мөрөөдөл юу вэ?
З: -Би гоё байгальтай газар худалдаж аваад, бүх таньдаг найзуудаа цуглуулж байгаад, найз охиныхоо гарыг нь атгаж, өөрт нь зориулж бичсэн бүх дуугаа дуулахыг хүсдэг. Найз охиндоо "Жаргалтай хос"-ыг зориулсан. Одоо нэлээд их дуу зориулж бичнэ гэж бодож байгаа.
Үүнээс цааш манай сурвалжлагч Түвшинзаяа Заяатай яриа өрнүүллээ.
Сурв: Та ер нь хэр дархлаа сайтай вэ? Эмнэлгийн хаалга хэр их татдаг вэ?
З: -Ер нь нээх өвдөөд байдаггүй ээ. Харин ханиад их амархан хүрчихдэг. Хааяа бүр хөлөө хөнжлөөсөө гаргаад унтчихаараа ханиад хүрчихдэг гээд л бод доо
/инээв/.
Сурв: -Та саяхан кинонд тоглосон. Юу нь хамгийн хэцүү байсан бэ?
З: -Уйлах нь хамгийн хэцүү нь юм билээ.
Сурв: -Хүмүүс ер нь уйлахдаа сонгино үнэртэх эсвэл хэцүү үеэ бодож байгаад л уйлдаг байхаа. Би лав сонгино үнэртэхээрээ их амархан уйлчихдаг юм аа. Харин таны хувьд?
З: -Би хүнд үеэ бодож байгаад л уйлдаг даа.
Сурв: -Өөрийнхөө тоглосон киног олны дунд суугаад үзэх ямар байсан бэ?
З: -Их сонин юм байна лээ. Би кино үзэх гээд суудаг. Гэтэл би өөрөө тэр том дэлгэцэн дээр гараад л...
Сурв: -Та ер нь дандаа "Тэнгис" кинотеатрт орж харагддаг л даа. Яагаад байнга тэнд ордог юм бэ?
З: -Lemons-ийн нэг дуун дээр гардаг ш дээ, "оръё гэхэд газар үгүй" гэж. Одоогийн Монгол яг л тийм байна шүү дээ.
Сурв: -Залуучууд орох газар байхгүй байна гээд баар их хэсч байна. Энэ тал дээр та юу боддог вэ?
З: -Буруу л даа. Гэхдээ бас хааяа орж стрессээ тайлахад зүгээр ш дээ. Би хааяа ордог л доо. Тэнд орж, хотын маань залуучууд ямар аян дээр бүжиглэж байна гэж хүмүүсийн хандлагыг хардаг.
Сурв: -Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
З: -Би dance hip hop хийх гэж оролдож байгаа.
Сурв: -Шинэ залуу hip hop-чдийн талаар та юу гэж боддог вэ?
З: -Дэлхийн хэмжээнд billboard-д орж байгаа hip hop дуу бол жинхэнэ хит байдаг. Ер нь hip hop Кубаас үүссэн учраас бөмбөрийн аяар галаа тойрон бүжиглэх кубачуудыг дүрсэлсэн байдаг. Гэтэл манай одоогийн hip hop-чид нэг л уянгын дуу дуулаад байгаа юм шиг санагддаг л даа. Хүлээн авч байгаа хүмүүснь хүртэл бүр дээр үеийн гараа өргөх хөдөлгөөн хийгээд л...
-Саяхан гаргасан шинэ CD чинь их таалагдсан л даа. CD-гээ хаана бүтээсэн бэ?
З: -Солонгосын хамтарч ажилладаг нэг компанитайгаа хамтарч хийсэн. Борлуулалт сайн байсан. Орж ирээд сарын дараа л дууссан шүү.
Сурв: Танай анхны уран бүтээлүүдийн нэг "Хайрыг хүндэл" дуу киноны Sound track гэж сонссон. Энэ талаараа сонирхуулаач?
З: -Тийм ээ. Энэ дуу маань Хятад улсын түүхэн кино болох "Сүүлчийн эзэн хаан" киноны sound track ш дээ. Киноны дунд шатаар камер өгсөөд аймаар том хаалга онгойх үед манай дууны ая явдаг. Бид тэр дууг олох гэж Монголоор зөндөө явсан боловч олдоогүй. Тэгээд Оросоос аяыг нь олж авчраад hip hop дуу болгоод уг киноны найруулагч Сакамотасанд сонсгоход маш их баярлаж "энэ дуу хип хоп болбол бүр гоё сонсогддог юм байна ш дээ" гэж гайхаж байсан шүү.
Сурв: -Танай хамтлагийг олон хүн сонсдог байгаасай гэж бодож байна уу? Тодорхой тооны хүмүүс сонсоосой гэж боддог уу?
З: -Тодорхой киноны hip hop-г ойлгодог хүмүүс л сонсоосой гэж боддог. Ер нь одоо hip hop-д дээр үед байсан соёлын довтолгоон хийж хөгжүүлэхгүй бол болохгүй байгаа.
Сурв: -Та Монголд hip hop лекц маягийн сургалт явуулья гэж бодож байсан уу?
З: -Үгүй ээ. Ерөөсөө бодож байгаагүй юм байна. Монгол хүмүүс hip hop-г зөвөөр ойлгодог болчихвол зааж болох л юм байна.
Сурв: -Бидэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа.
З: -За та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Ийнхүү "Утасны найраа" булан маань улам сонирхолтой болж үргэлжиллээ. Ямар нэгэн засваргүйгээр болсон явдлыг бичсэн шүү. Заяа ах "Утасны найраа" буланд оролцож байгаагаа мэдээд эхлээд нэлээд сандарсан болов сүүлдээ тайвширч, урьд өмнө хаана ч ярьж байгаагүй зүйлсээ хүртэл ярьж эхэлсэн дээ.
Дараагийн дугаараас эхлэн "Нууц дуран" булан ажиллахаар болоод байгааг дуулгая. Энэ буланд одод маань хэрхэн оролцохыг харцгаая! Маш сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж сурагч.ком
2 сэтгэгдэл:
haha
yooh yamar teneg yum be . shal hudlaa. onigoo yumaa. icheechee. yadaj barimttai yum bichij bmaar yum daa. mal mal mal
Post a Comment