468x60 Ads

.


Урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу

Доктор Паул оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв. Ийм нэг хүн хүн байна. Ярьж ч чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй, заримдаа хэдэн цагийн турш ч утга учиргүй олон дуу авиа гаргана.
Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж танидаггүй. Харин яагаад ч юм, өөрийнх нь нэрээр дуудахад дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн 6 сар түүнийг асарч байна. Тэр бие даах ямар ч чадваргүй учир байнгын асрагчтай байдаг. Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй. Үргэлж шүлсээ гоожуулж байдаг учир энгэрээ бохирдуулдаг. Явж чадахгүй, нойр нь тогтмол биш, хүссэн үедээ сэрж унтдаг. Тэр үед нь хэн нэг нь мөн л хажууд нь байх хэрэгтэй. Шөнө дунд гэнэт орилж хашгиран хүмүүсийг сэрээдэг. Уг нь ихэнхдээ эгдүүтэй байдаг ч гэсэн заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг. Хэн нэгэн аргадаж тайтгаруулахгүй л бол орилсоор л байна. Доктор ярьж дуусаад, оюутнуудаас ийм хүнийг сайн дураараа асрах эсэхийг нь асуув. Оюутнууд чадахгүй гэдгээ хэлцгээж байв. Харин доктор өөрөө ийм нэгэн хүнийг сайн дураараа асардаг, мөн сэтгэл хангалуун байдгаа хэлж байв. Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх хэрэг гарна гэж хэлэхэд оюутнууд ихэд гайхаж байв. Доктор энэхүү хүнийхээ зургийг харуулахад зураг дээр түүний 6 сартай охин нь байв. Доктор хэлэхдээ “Хүн хүнээ сайн сонсоогүйгээс мөн урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдог юм” гэжээ. 

1 сэтгэгдэл:

anja at: December 29, 2010 at 9:27 AM said...

hehe yun huurhuiin

Post a Comment