468x60 Ads

.


Инээдээр сонжих

Амаа ангайж чанга инээдэг бол:
Сэтгэлийн хөдөлгөөнтэй, золбоолог хүн. Гэхдээ заримдаа хэт хамаа намаагүй зан гаргах нь бий. Иймд биеэ барих, хэм хэмжээнд баригдаж сурахад гэмгүй. Сонсох чадварыг эзэмш.


Инээж байхдаа эрүүгээ барьдаг бол:
Эрч хүчтэй, цовоолог зан чанарын илрэл. Гол нь аливаад хэт яаруу шийдвэр гаргачих гээд байдаг. Яарвал даарна гэдгийг ямагт сана.

Инээхдээ гараараа нүүр, толгойгоо илдэг бол: Мөрөөдөмтгий, романтик хүн. Бага зэрэг залхуувтар. Заримдаа бүтэхгүй мөрөөдөлд цагаа үрэх нь бий. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг ч газар дээрх, бодит амьдралаас бүү тасраарай.

Инээж байхдаа толгойгоо гилжийлгэдэг бол:
Хөнгөмсөгдүү, өнгөцхөн нэгэн. Азтай боловч өөрөө үргээчих гээд байдаг. Аливаад нухацтай, бодолтой хандаж сурах тал дээр анхаар. Сэтгэл сайтай.

Дуугүйхэн, чимээгүй инээдэг бол:
Хэт бүрэг зангаасаа сал. Сонирхолтой нь та огт хэрэггүй юмнаас ичдэг юм байна. Та бол үнэндээ маш хөдөлмөрч, дотоод сэтгэлийн их эрч хүчтэй, сайхан сэтгэлтэй хүн. Гагцхүү үүнийгээ гаднаа ч гэсэн илэрхийлж байх хэрэгтэй.

Инээхдээ хамраа үрчийлгэдэг бол:
Түргэн зантай, нарийн талдаа мэдрэмж үзэл бодол нь тун хурдан өөрчлөгддөг хүн. Сэтгэл хөдлөл ихтэй, маш зөрүүд, тогтворгүй зантай. Дурлахдаа ч амархан, уйдахдаа ч мөн адил.

Тодорхой хэлбэр маяггүй инээдэг бол:
Биеэ хэт даасан, аливаад бусдыг үл тоомсорлодог зантай. Ийм зан бусдад таалагддаггүй гэдгийг санахад илүүдэхгүй.

/Хань/

1 сэтгэгдэл:

anja at: December 29, 2010 at 8:52 AM said...

ineehdee hamraa urchiilgedeg gdg ni ih unen yum bna :D

Post a Comment