468x60 Ads

.


Цэцэрлэгийн багш, хүү 2 (хэхэ)

Цэцэрлэгийн бага анги. Жаал хүү гутлаа өмсөх гэж байгаад хөлдөө талд нь хүртэл углаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихожээ. Багш нь хараад сууж байсан болохоор аргагүйн эрхэнд туслахаар болов. Vйлээ үзэн хар хөлсөө дуслуулан байж арайхиж жаалын гутлыг өмсгөөд дуустал жаал харин:

-Буруу хөлөнд өмсөөлчихсэн байна ш дээ гэх нь тэр. Багш хүүхэн зөв харж инээж, буруу харж уйлж байгаад хартал үнэхээр гутлыг нь буруу хөлөнд нь өмсүүлчихсэн байна гэнэ. Уур нь аймшигтай хүрч байсан ч биеэ барьсаар гутлыг зөв хөлөнд нь өмсүүлж дуустал жаал хүү:
-Наадах чинь уг нь миний гутал биш байхгүй юу гэх нь тэр. Багш хүүхэн жаалыг шууд алгадаад авчихалгүй биеэ барьж, ярвайснаа гутлыг тайлж эхлэв. 15 минут орчим ноцолдож байж гутлыг арайхийн гутлыг тайлтал жаал хүү:
 
-Наадах минь манай дүүгийн гутал байгаа юм аа. Ээж намайг өмсөж сунгаад ир гээд өмсүүлчихсэн юм гэлээ. Багш хүүхэн уйлах гэхээр ухаан алдах гээд, инээх гэхээр галзуурчих гээд болдоггүй эцсийн хүчээ шавхан байж гуталтай ахин 20 минуты орчим байлдаж байж арайхийн өмсүүлэв. Өмсгөж дуусаад мэргэжил нь юм болсон хойно:
-Гадаа цасаар шуурч байхад чи бээлийгээ хаана хийчихсэн юм бэ гэж асуулаа. Жаал хүү хариуд нь:
 
- Бээлийгээ гутлынхаа өлмий рүү чихчихсэн юм аа гэж хэлж амжив.
Багш хүүхний шүүх хурал дараагийн долоо хоногийн баасан гарагт болно.

3 сэтгэгдэл:

matsuya at: June 9, 2011 at 5:55 AM said...

xaxaxa

{ Tuyana } at: June 16, 2011 at 2:26 AM said...

ккккк хэхэ

RweiMNG at: June 16, 2011 at 5:44 PM said...

teneg bagsh huuhen bn daa. yund ni uur hurdeg bnaa, ajlaa hiij bj.
zohiomol ch gesen teneg sanagdlaa, tugsgul ni. tugsguliin uguulberees busad ni bol egduutei huurhun l bn

Post a Comment