Тв инфо сэтгvvлийн “Шилдэг єгvvллэг” уралдааны гуравдугаар байрын эзэн О.Баяраа. Үнэхээр гоё өгүүллэг байна. Эрчүүд минь хайртай дуртай гээд авсан бүсгүйгээ хайрлаж яваарай за өгүүллэг уншаарай.
Vдэш Цагийн зvv чаг хийн урагшилна. Бvсгvй байн байн санаа алдан цагийн зvv ширтэн,орцонд чимээ гарах бvр хаалга руу очин дурангаар харна. Гэвч тэр ирсэнгvй. Vvр гэгээртэл нойргvй хvлээсэн бvсгvй тэсвэр алдан зvvрмэглэх мєчид хаалга торхийн дуугарч тэр орж ирлээ. Гэхдээ тvvний бие нь ирсэн боловч бvсгvйг гэх сэтгэлээ хаа нэгтээ гээгээд иржээ.чимээгvйхэн алхасаар орж ирээд хажууд нь цаашаа харан хэвтэх тvvнийг хараад бvсгvйн нойр сэргэв. Vvрийн гэгээ нээлттэй салхивчаар алгуурхан тусахад хажууд нь хэвтэх тэр эрийн мєрєн дээр арилгаж амжаагvй уруулын будаг тамгалсан юм шиг дурайна. Бvсгvй аажуухан тvvн лvv дєхнє. Урьд нь нарийхан мэт санагддаг ор нь тvvнд маш єргєн мэт тvvнд хvрэх нь ихээ хол мэт санагдана.
Нуруунд нь хvрч ядан байхдаа тэр тvvнийх биш харин єєр хvнийх болсоныг мэдэрч бvлээн нулимс шанхыг нь даган урсахад єєр бvсгvйн нялуун сvрчигний vнэрт ухаанаа алдатлаа бялуурсан эр тайван амьсгалан унтаж байлаа. Хайрын баланд ханатлаа мансуурч байсан цаг саяхан мэт. Орцных нь vvдэнд оровч гаравч хvлээж байдаг тэр залууг одоо ингээд алдах вий гэхээс бvсгvй айж байлаа. Би чамайг хэзээ ч єєрєєсєє явуулахгvй, чи минийх гэж бvсгvй шивнээд унтахыг хичээв.
Єглєє
Залуу сэрээд миний хєєрхєн бялзуухай босоорой хайрт минь намайг их хvлээсэн vv? Ажил амжсангvй шєнєжин суулаа гээд тvvнийг vнслээ. Бvсгvй тvvний худал ярьж буйг мэдэж байгаа ч тvvнийгээ ил гаргахыг хvссэнгvй. Хариуд нь єчнєєн vг хэлмээр байсан ч хэлээ хазаад єнгєрєхєєр шийдлээ.
Харин:
-Миний ханиа єнєєдєр эрт ирнэ биздээ? Гэртээ ганцаараа байх их эвгvй юм. Хайрт нь орой амттай хоол хийгээд чамайгаа хvлээж байя. Чи ямар хоол идэх вэ? Гэхэд
-Юу ч байсан яахав, чи дандаа л амттай хоол хийдэг шvv дээ.За найз нь ажилдаа явахгvй бол болохгvй нь. Орой эрт ирнээ гээд залуу бослоо. Бvсгvй яг яах ёстойгоо мэдэхгvй байлаа. Анхны хайр, анхны vнсэлт, анхны учрал гээд нандин бvхнээ тvvнд л зориулж байсан, гэтэл одоо ингээд амьдралаа нураах уу? Аль эсвэл насаараа сэтгэлийн дарамттай амьдрах уу? Гэдгээ шийдэж чадахгvй. Хайран сайхан амьдралаа бусниулаад яахав хэмээн бодоод ямар ч байсан нэг хэсэг харзнахаар шийдэв.
Єдєр
Ажлынхаа том толинд єєрийгєє хараад бvсгvй зог тусав. Тэр их єєрчлєгджээ. Ганц хоёрхон жилийн ємнєх гэрэлтсэн сайхан царай, галтай цогтой харц нь тvvнд одоо алга. Яагаад? Би тvvнд хайртай хэдий ч тэр намайг хайрладаг билvv? Гэж бvсгvй єєрєєсєє асуув. Чамгvйгээр амьдарч чадахгvй нь надтай гэрлээч гэж хайр дvvрэн нvдээр ширтэж байсан залуугийн харц нэгэнт єєрчлєгдсєнийг хичнээн олон шєнє нойргvй хонуулсныг бvсгvй нэхэн саналаа. Нэгэнт нуран унах ёстой гэрлэлт бол одоо залууг чєлєєлєх цаг иржээ. Сvлийн хэдэн сар тэр байнга оройтож ирдэг байсан. Тэгээд ажил дээрээ суугаад оройтчихлоо гэдэг байсан. Худлаа гэдгийг нь зєнгєєрєє мэддэг ч нэгэнт хараагvйгээс хойш ханиасаа салаад яах билээ гэж сэтгэлээ хуурсаар єдийг хvрсэн нь буруу байжээ. Би чамаас холдох ёстой юм бол одоо л яг тэр цаг..... Бvсгvй шийдлээ.
Vдэш
Залуу гэртээ ирэхэд хэн ч хаалга тайлж єгсєнгvй .Тvлхvvрээ гарган хаалгаа нээхэд тvvнийг харанхуй хєндий хоосон гэр. Гэрлээ асаан зочны єрєєнд ортол нямбай нугалсан цаас ширээн дээр байлаа. Захиаг задалтал би явлаа гэсэн хоёрхон vг.Гэрийнх нь тавилгууд байр байрандаа хєдєлгєєнгvй дvнсийнэ. Одоо тэд л залууд хань болж vлдсэн байна.
Залуу бvсгvйг хайсаар цєхрєнгєє баржээ. Бvсгvйн найз нєхєд,гэр бvлийнхэн, ажлынхан гээд бvсгvйн ойр тойрныхноос хэн нь ч тvvнд тодорхой хариулт хэлсэнгvй.
Хоёр жилийн дараа
Залуу ихэд єєрчлєгдсєн юм. Ажлаа араас нь гvйдэг сайхан хvvхнvvдтэйгээ хамт алджээ. Гудамж метрлэн алхах тэр эрд зах нь vрчийсэн цамц.индvvдлэггvй ємд єнгєлєєгvй гуталнаас єєр юу ч vлдсэнгvй. Хажууханд нь нэг л танил дотно хоолой сонсогдлоо. Тэр минь байна,тэр амьд байна хэмээн залуу бодов. Харин яг урдхан талд нь юу ч хэлэлгvй явсан хань нь гэргий нь хэн нэгэнтэй утсаар эрхлэнгvй ярин алхана. Бvсгvй жаргалтай харагдаж байв. Залуу єєрийн мэдэлгvй тvvнийг дагалаа. Гэхдээ залуу єєрийг нь харчих вий гэж болгоомжилсоор.... Бvсгvй явсаар нэгэн хуучирч муудсан нийтийн байр луу орчихов залуу ч даган орлоо. Нуугдан байж бvсгvйн орсон хаалгыг мэдлээ. Одоо л алдвал дахиад тvvнтэйгээ хэзээ ч уулзахгvй юм шиг санагдаж гvйхээрээ очин хаалгыг нvдэхэд бvсгvй хаалгаа нээгээд чимээгvйхэн зогслоо. Харин ард нь “ээдээ, ээдээ” гэх хvvхдийн цовоо дуу цангинан. Залуу буцааж тvvнийгээ єєрийн болгоход дэндvv оройтжээ гэж санаад эргэхэд бvсгvй” миний хvv аав нь ирж....”...
1 сэтгэгдэл:
dajgui shuu taalagdav
Post a Comment