Хайр юунд байдаг юм бэ? Хайртай гэж хэлсэн үгэнд үү? Халамцуу үнссэн урууланд уу? Хардаж байна гэсэн үгэнд үү? Уучлаач гэсэн гуйлтанд уу? Ухаангүй хүссэн хүсэлд үү? Хайр чухам юунд байпаг юм бэ?.
Сар сар л гэх юм гэрэлгүйшдээ тэр чинь
Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалдаг юм
Ухаантай ухаантай л гэх юм тэнэг шдээ хүмүүс
Бурханаас өгсөн хишгээр хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм
Мөнгө мөнгө л гэх юм цаас шдээ тэр чинь
Нүцгэн ирээд иүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь
Амьдрал сайхан л гэх юм худлаа шдээ тэр чинь
Авсан шигээ буцаагаад өгчихдөг өг юм тэр чинь
Хайртай хайртай л гэх юм худлаа шдээ тэр чинь
Үхэл ирээд явахын цагт дагаад явчихаж чаддаггүй юм

Намайг нулимсгүй гэж бодож байна уу
үгүй дээ
Би уйлдаг юм
Намайг зүрхгүй гэж бодож байна уу
үгүй дээ
Би шаналдаг юм
Намайг сэтгэлгүй гэж бодож байна уу
үгүй дээ
Би гунигладаг юм.
үгүй дээ
Би уйлдаг юм
Намайг зүрхгүй гэж бодож байна уу
үгүй дээ
Би шаналдаг юм
Намайг сэтгэлгүй гэж бодож байна уу
үгүй дээ
Би гунигладаг юм.
Танихгүй юм шиг өнгөрдөгтөө нүднээс чинь далд сөгдөе
Даанч дэндүү хайртайгаа хүнээс нууж сөгдөе
Униарт хавраар учраагүй дээ хайраа нууж сөгдөе
Удаан битгий зөвөөгөөч гэж бурхан тэнгэртээ сөгдөе
Даанч дэндүү хайртайгаа хүнээс нууж сөгдөе
Униарт хавраар учраагүй дээ хайраа нууж сөгдөе
Удаан битгий зөвөөгөөч гэж бурхан тэнгэртээ сөгдөе
Шохоорхол гэхийн аргагүй энэ хайрыг
Шохоорхол л байгаасай гэж өөрийгөө аргадах уу
Зуурдийнх гэхийн аргагүй энэ учралыг
Зуурдийнх л тэнэгээ гэж өөрийгөө зэмлэх үү
Үзэн ядахын аргагүй тэр л хүний үрийг
Үзэн ядаач гэж өөртөө тушаах уу
Үгүй ээ би чадахгүйнээ
Дэндүү дэврүүн сэтгэлийн гүнээсээ
Дахиад ганцхан удаа л чамдаа дурлая...

Чамдаа би тойроггүй ганц цоором чинь байхсан
Чамдаа би тэмцээд олсон ялалт чинь байхсан
Чамдаа би орхир үл болом сэтгэл чинь байхсан
Чамдаа би төгсч үл болох эхлэл чинь байхсан
Чамдаа би тэмцээд олсон ялалт чинь байхсан
Чамдаа би орхир үл болом сэтгэл чинь байхсан
Чамдаа би төгсч үл болох эхлэл чинь байхсан
Гүйцээж хайрлаж чадахгүй тэнэгхэн дурлалаа март
Гэнэтхэн орхин одсон охин намайг уучил
Нэгэнт л би чамайг хайрлаж чадахгүй хойно
Нэгнээ хуурч яваад яахавдээ холдоё
Хүний хүү чамд хайрлах нэгэн сэтгэл бий бол
Хүний охин надад хүндэтгэх нэгэх сэтгэл бий юм шүү.
Баян байсан сэтгэл минь нэг л өдөр ядуурч
Бодох санахын дэнсэнд сэтгэл дотроо харуусч
Буурал хорвоогын жамыг сорж чадалгүй гутарч
Баясад гэдгийг умартаад зүрх сэтгэлээрээ шаналавч
Амьдрал гэдэг далайд живж үхмээр санагдавч
Алаг нүдний баяраас сэтгэл дотроо хадгалж
Амраг хайрын сэтгэлийг хөцрийн тоглоом шиг эргүүлж
Ариун дурлалын зүрхийг бундангын тамгаар унтуулав.
Чи л байхгүй бол сэтгэл минь хоосорчихсон юм шиг
Чамайг л ирэхгүй бол ухаан минь балартах ч юм шиг
Чамайг д хайрлахгүй юм бол зүрх минь зогсох ч юм шиг
Би чамаас хайраа нуудаг шүү.
Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм
Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм
Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм
Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм
Итгэл минь зүрхэнд бадамлаж байхад
Инээмсэглэсэн төрх чинь сэтгэлд гэрэлтэнэ
Хормийн төдийд чамайг би гомдоочихвол
Хонгор зүрхэндээ өчнөөн шаналдаг
Дулаахан гараас чинь итгэлтэй атгахдаа
Дутууг чинь нөхөн үүрд хамт байя гэж боддог
Хайрласны минь хариуд чи намайг хайрлаарай
Харанхуй амьдралын минь гэрэл нь чи болоорой
0 сэтгэгдэл:
Post a Comment