468x60 Ads

.


Тэр чамайг хайрлах 5 нууц

Эмэгтэйчүүд ихэвчлэн төгс нэгэнтэй нөхөрлөж, ханилахыг мөрөөддөг нь нууц биш. Хэрвээ та өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байхыг хүсэж байгаа бол доорх зүйлсийг туршаад үзвэл магад ямар нэгэн өөрчлөлт гарч болох юм.


ЮУ ХИЙСЭН ТУХАЙГАА ХУВААЛЦ
Эмэгтэйчүүдийн хувьд энэ бол байгалиасаа заяагдсан зан билээ. Найз охид хоорондоо ярилцдаг шиг хаагуур явснаа, иогийн ангид юу сурснаа, халуун рашааны өрөөнд байснаа хэлж байхад гэмгүй. Бусадтай хуваалцаж байх нь зөвхөн эмэгтэйчүүд хоорондын хийдэг зүйл биш шүү. Залуус ч гэсэн чалчих, бүтэн өдрийн туршид юу хийснээ ярих нь тэдэнд сонирхолтой байдаг. Жишээ нь, хагас сайны орой бүр гадуур хооллодог бол хоолны номоос уншсанаа ярилцах нь сайхан сонголт байх боломжтой.

ТҮҮНИЙГ САЙШААЖ БАЙ
Эмэгтэйчүүд бид найз бүсгүйдээ түүний сайхан харагдаж байгааг, өмссөн хувцас нь хэрхэн зохисныг байнга л хэлж байдаг. Тэгвэл найз залуудаа ч бас ингэж хандахыг зөвлөж байна. Түүний өмссөн хувцаснаас эхлүүлээд хийж буй ажлынх нь талаар ч гэсэн хэлж магтан сайшааж байгаарай. Тэр ч гэсэн бусдад тань шиг эмэгтэй хажууд нь байгааг хэлж ярих биз. Ажлаа  амжилттай хийгээд ирснийх нь дараа түүнд "Чи энэ цамцтайгаа их сайхан харагдаж байна шүү" гэх мэтийн үгийг хэлж сайшааж, урмаар тэтгэж байхыг бүү мартаарай.

ӨӨРӨӨ ӨӨРӨӨРӨӨ БАЙХЫГ НЬ ЗӨВШӨӨР
Ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийг өөрийнхөө дураар өөрчлөхийг хүсдэг. Тэдний үсний засалт, хувцаслалт, ажлын байр суурь, заримдаа найз нөхдийг нь ч гэсэн өөрчлөхийг оролддог. Тэднийг өөрсдийнх нь байгаагаар хүлээж авсан нь бидэнд ч, тэдэнд ч илүү амар байх болно.

ЮУ БОДОЖ БАЙГААГАА ТҮҮНД ХЭЛ
Бид сайн найздаа өөрийн бодлоо харамгүй хуваалцдаг. Яг үнэндээ өөрийн бодол, мөрөөдөл болон айдсаа хуваалцдаг. Энэ нь ч сонирхолтой байдаг. Харин бид эрчүүдийг сэтгэлээ хуваалцахгүй байгаад нь гомдоллодог. Заримдаа бид "Чи яриаг минь анхааралтай сонссон бол Валентины баяраар хаана хооллохыг мэдэх естой" гэж тунирхдаг. Харин ингэхийн оронд Валентины баяраар хаана хооллохоо ярилцан шийдвэл хамаагүй хурдан үр дүнд хүрэх бөгөөд танд болон түүнд ч илүү амар байх болно.

ТҮҮНД ӨӨРИЙХ НЬ ОРОН ЗАЙГ ҮЛДЭЭ
Заримдаа эмэгтэйчүүд ажилдаа түүртэн уурлан, уурласан уур бухимдлаа түүнд гаргах нь элбэг байдаг. Ингэхдээ түүнийг байнга хажуудаа барьж, хамаг стресс нь түүнээс болсон мэт аашилдаг. Түүний оронд хань, найз залуудаа өөрийнхөөрөө байх цаг хугацаа орон зайг өг. Энэ нь таны найз залууд ихэд таалагдах төдийгүй, та нарын амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамжийн эхлэл байх болно гэдэгг итгээрэй.

/Монголчуудын амьдрал/

0 сэтгэгдэл:

Post a Comment