Эмэгтэй хүнийг уруулаа хэрхэн буддагаар зан аашийг нь тодорхойлдог сонирхолтой дүгнэлт байдаг. Яг таг үнэн байх албагүй ч бас ортой байж болохыг үгүйсгэхгүй.
- Уруулын будгийн үзүүр нь мохоо байдаг эмэгтэй хошин яриа ойлгохдоо тааруухан байдаг гэнэ. Сайн тал нь маш дайчин, шаргуу, цэвэрч нямбай зан чанартай.
- Уруулын будаг нь хурц үзүүрлэсэн харандааны үзүүр шиг л байдаг эмэгтэй их төлөв бардам, ихэрхэг, бусдын санаа бодлыг үл ойшоодог аж.
- Тогтворгүй зантай, өөртөө итгэлгүй санаа бодлоо бусадтай хуваалцдаггүй эмэгтэйн уруулын будаг үзүүр ч үгүй, хэлбэр ч үгүй байдаг.
- Уруулын будаг нь бага зэрэг мохсон эмэгтэй өөдрөг үзэлтэй, баяр баясгалантай, шулуун шударга зантай байдаг.
- Овсгоотой боловч тэр бүрийн тооцоотой байж чаддаггүй эмэгтэйн уруулын будаг ташуу хэлбэртэй байх нь бий. Ийм эмэгтэй их зөнч бөгөөд дотны найзуудаа уучилж чаддагаас гадна эрчүүдээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай.
- Харин уруулын будаг нь шовх хэлбэртэй байвал та өөрийгөө азтайд тооцож болно. Ийм эмэгтэй төлөв, даруу, сайхан ааш зантай, амьдрал нь баяр баясгалангаар дүүрэн байдаг.
- Хэрэв найз бүсгүй тань уруулаа огт буддаггүй бол үүнийг эмэгтэй хүний дотоод сэтгэл, тайлагдашгүй нууцтай холбодог байна.
/Хань/
0 сэтгэгдэл:
Post a Comment