468x60 Ads

.


Хол байдаг хосууд хол байсанаараа аюултай юу?

Хоёр биенээсээ хол байхад сайн талууд нь их мэт санагдаж харин дутагдлууд нь бараг л мэдэгдэхгүй шахуу байдаг. Нэн ялангуяа интернэтээр танилцаж, дотно харьцаатай байдаг хосуудын хувьд дээрх байдал илүүтэй тохиолддог.


Нэлээд урт хугацааны турш хол байсан хосуудын зарим нэг хэсэг нь нэг нэгнийгээ илүү ихээр санаж, хайрлацгаадаг бол харин нөгөө нэг хэсэг нь хөндий болсон мэт мэдрэмж төрж урьдын хэвийн харьцаандаа эргэж ороход багагүй хугацаа шаардагддаг байна.

Нэн ялангуяа эрчүүдийн хувьд бие физиологийн онцлогоос шалтгаалж хайр сэтгэлийн харьцаандаа үнэнч байж чаддаггүй ажээ. Өөрөөр хэлбэл сексийн харьцаанд асуудал үүсдэг гэсэн үг юм. Энэхүү аюул нь эмэгтэй хүнийг хардах сэтгэл төрүүлэхэд хүргэдэг ажээ.

Нэг өдөр, хоёр долоо хоног, хэдэн cap байсан ч үргэлж хамтдаа байхын тулд утасны дэргэд чимээ чагнан хүлээх аль эсвэл компьютерын урд захиа ирэхийг нь хүлээж суудаг. Хүлээхийн зовлонг хос хоёрын үлдсэн нь илүүтэй мэдрэх болдог.

Хол тусдаа байна гэдэг бол хайр сэтгэлийн хувьд яг л гал, салхи хоёр гэсэн үг юм. Энэ тохиолдолд хайрын гал аажмаар унтрах харин салхи илүү хүчтэй салхилж эхэлдэг.

Тусдаа байснаар өдөр тутмын амьдралын явцад мэдрээгүй байсан хоёр биенийхээ сайн болон муу зан чанаруудыг олж мэдэх болно.

Эр эм хоёрын харьцаанд романтик байдал маш чухал байдаг. Хэрэв хос хоёр хамт байхдаа романтик биш байсан бол тусдаа байснаар хайр сэтгэлд илүү аюул учрах болно. Учир нь бие биенээсээ уйдаж, залхаж эхэлдэг.

Тусдаа байх нь зарим талаараа бат бөх харьцааны сайн шалгуур болж өгдөг.

/Хань/

0 сэтгэгдэл:

Post a Comment