Хэрэв та ажлаа удаан хийвэл, та муу ажилтан
Хэрэв дарга чинь ажлаа удаан хийвэл, тэр нарийн нямбай хүн
Хэрэв та ажлаа хийхгүй байгаа бол, та залхуу
Хэрэв дарга чинь ажлаа хийхгүй байгаа бол, тэр завгүй байгаа
Хэрэв та алдаа гаргавал, та тэнэг
Хэрэв дарга чинь алдаа гаргавал, хүн л юм чинь алдаа гаргаж л таараа шүү дээ
Хэрэв та нэг ажлыг хэнд ч хэлэлгүйгээр хийвэл, та эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн
Харин дарга чинь ингэвэл, энэ бол санаачлага
Хэрэв та нэг зүйл дээр тууштай зогсвол, та зөрүүд нэгэн
Харин дарга чинь ингэвэл, тэр тууштай хувирашгүй сайн дарга
Хэрэв та ёс зүйн хэдэн дүрэм зөрчвөл, энэ нь танхайрал
Хэрэв дарга чинь хэдэн дүрэм зөрчвөл, энэ нь анхных
Хэрэв та даргаасаа юм гуйвал, та зусар бялдууч
Харин дарга чинь даргаасаа юм гуйвал, энэ бол хамтын ажиллагаа
Хэрэв та ажлын цагаар гадуур явж байвал, та гадуур тэнэж байгаа
Харин дарга чинь ажлын цагаар гадуур явж байвал, тэр ажил хөөцөлдөж байгаа
Хэрэв та нэг өдөр өвдвөл, та байнга л өвддөг шүү дээ
Харин дарга чинь өвдвөл, тэр үнэхээр хүндээр өвдсөн байж таараа
Хэрэв та ажлаасаа гарах гэж байгаа бол, та ярилцлаганд орж яагаад гарах болсноо тайлбарлах ёстой
Харин дарга чинь ажлаасаа гарах гэж байгаа бол, энэ нь хэт их ажлын ачааллаас болсон байж таараа.
0 сэтгэгдэл:
Post a Comment