468x60 Ads

.


Ордуудын 10зарчим

    https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhRjpoVCZI7HfCyQ11S7V8733KPvGhCJo9uzBPs2GLGEWQn49TSpmkvscr3I4af0XzgK99_D5PQil_CXpTocykovfTbbfrx3v7RYdp04fuU7q0kkb6aZedtYsGZ_JhS7CBli7lfuDjzZ5TL/s320/shiljilt+zurhai.jpgМиний хувьд таарж байна

  • Хонь

  • Надтай маргахгүй байсан нь дээр.
  • Эхлээд хийчихье, харин дараа нь бодож үзье.
  • Бусад нь тоормоз гишгэж байгаа газар харин би хаазаа нэмнэ.
  • Мөнхөд залуу байна.
  • Над шиг л хий. Чи тэртэй тэргүй илүү хийж чадахгүй.
  • Ярилцаж буй хүнээ ярьж дуустал нь хүлээх хамгийн хэцүү.
  • Зөрүүд зан муу юм биш.
  • Нөхцөл байдлыг хянах амархан, харин сэтгэлийн хөдөлгөөнөө барих хэцүү.
  • Хонины ордны нэг хүн байвал сайн, хоёр бол олон болчихно.
  • Түрүүлж хэн нэгэн рүү дайрахгүй. Харин намайг битгий өдөөрэй.
  • Үхэр

  • Юм худалдаж авахад мөнгө хайран биш, харин зугаа цэнгэлд зориулах харамсалтай.
  • Хүний юм надад хэрэггүй. Миний юмыг битгий оролд.
  • Хэрүүлээс муу ч гэсэн найрамдал дээр.
  • Сайхан суудал эзэлсэн хүний тав тухыг битгий алдуул.
  • Оройн нарны сайхан туяанаас гоё буйдан хавьгүй дээр.
  • Хоол унд чухал зүйл.
  • Эрх тугал гувшаа байдаг.
  • Хүний урд биш араас нь дагаж явахад хүч хэмнэдэг.
  • Нэг удаагийн асаагуурыг тэвчиж чадахгүй.
  • Хүнсний зүйл амталж чанарыг шалгана гэдэг миний ганц дуртай ажил.
  • Ихэр

  • Би өнөөдөр өчигдрийнхөөсөө өөр.
  • Хэн нөхцөл байдлыг хянаж байна, тэр мэдээлэлтэй байж чадна.
  • Нэг ухаан сайн, хоёр бол бүр сайн. Гэхдээ хоёулаа нэг хүнийх бол бүр гайхалтай.
  • Фигаро энд тэндгүй байна.
  • Аливаа сонирхолтой санааг хүнсний зүйлийн нэг адил удаан хадгалж болохгүй.
  • Гэрт нэг зурагт радио, утас байхад сайн, гурав бол илүү сайн.
  • Амжаагүй бол хожигдсон гэсэн үг.
  • Амьдралаар би хөнгөн завь шиг л урсаж явна. Гүнзгий шумбахгүй ч хурдан хөдөлж байгаа шүү.
  • Зах дээр хэрүүл маргаан гарахад бий хариуцахгүй.
  • Чанартай хөөцөлдөж байх цаг зав алга болохоор би тоонд дуртай.
  • Мэлхий

  • Миний гэр - миний цайз.
  • Бусдыг асрамжлах нь миний үүрэг.
  • Бүх л юмыг нөөцлөх хэрэгтэй, тэвчээрийг ч, жимсний чанамалыг ч.
  • Хүлээж чаддаг хүн юм юмтай болдог.
  • Найз нөхөдтэйгээ кафед биш гэртээ уулз.
  • Дүүрэн хөргөгч шиг сэтгэл санаа тайвшруулдаг зүйл үгүй.
  • Хурааж хурааж сайн юм худалдаж авсан нь дээр.
  • Нуугдах газаргүй бол амьдрах хэцүү.
  • Би үүргэвч үүрч байгаа юм шиг л өнгөрснөө үүрч явдаг.
  • Хорин жилийн дотор пальтог хуучруулж болно гэж үү?
  • Арслан

  • Би та бүхнийг гэрэлт ирээдүй рүү дагуулна.
  • Дэмжлэг авсанаас хэн нэгэнд дэмжлэг үзүүлсэн нь дээр.
  • Аятайхан дүр төрх, зан ааш амжилтын тал нь.
  • Нар Арслангуудыг гийгүүлдэг.
  • Өндөр цалингаас өрөөний хаалган дээр байгаа гоё хаяг дээр.
  • Сайн цалинтай байх ч дуртай, сайхан үрэх бүр ч дуртай.
  • Тоглох хүн байхгүй ч гэрт рояль байх нь пианино байснаас дээр.
  • Найрсаг төрхтэй ч би сэтгэлдээ бол дарангуйлагч шүү.
  • Хийхдээ тулвал овоохон шиг юм хийсэн нь дээр.
  • Би та нартай байхад Нар ямар хэрэгтэй юм бэ?
  • Охин

  • Тэвчээр хөдөлмөр хоёр бүгдийг ялна.
  • Даруу зан зөвхөн бүсгүй хүний чимэг биш, Охины ордныхны чимэг.
  • Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг ч бусдын төлөө ажилладаг.
  • Эмх цэгц хаа сайгүй хэрэгтэй. Бодол санаа ч цэгцтэй байх ёстой. Галын өрөөнд ч эмх цэгц хэрэгтэй.
  • Бид бие биеийнхээ төлөө төрсөн гэдгийг надад логиктой тайлбарлаад өг.
  • Хазгай тогтоосон тавиур миний тэвчээрийг бардаг.
  • Хэт нүсэр юмны учрыг олоход хэцүү.
  • Бүхэл бүтэн хувин жимсний ясыг түүх надад хэцүү.
  • Охины ордны хүн бүр надад дээд зэргийн “хатагтай” гэсэн үг.
  • Цоохор мөөг заавал нүдэнд тусдаг, харин цагаан мөөг бол байгаагаараа сайхан.


  • Жинлүүр

  • Хамтрагчгүй бол гаргүй гэсэн үг.
  • Маргах бол хамгийн дургүй хүргэсэн зүйл.
  • Үгийг нь зөвшөөрөн ял.
  • Зөвхөн тэнэгүүд зарчимч байдаг.
  • Хэнийг ч юунд ч татан оруулж чадна.
  • Гоо сайхан ертөнцийг аварна.
  • Бүх зүйлийг дэврүүн сэтгэлээр хийх хэрэгтэй.
  • Сонголт хийх хамгийн хэцүү.
  • Бүх “и”-гийн дээр цэг тавих хэрэггүй.
  • Улаантныг дэмжиж байгаа билүү, цагаантныг дэжиж байгаа билүү гэдгээ би заримдаа өөрөө ч мэддэггүй.
  • Хилэнц

  • “Хатгачихаар” хүн алга байгаа нь харамсалтай.
  • Үйл явдал бүр дотроо нууц пүрштэй диван гэсэн үг.
  • Инээмсэглэхийн тулд ноцтой шалтгаан байх ёстой.
  • Өөрийнхөө мэдрэмжээс бусад бүх юмнаас салж болдог.
  • Би тулааны талбарт хайрын дуу дуулж байна.
  • Хүн болгон ч миний харцыг даахгүй шүү.
  • Усны мандал дээр ховорхон гарч ирдэг махчин загас мэт би дотоод сэтгэлээ ховор нээдэг.
  • Хүлэгт баатруудгүйгээр ертөнц мөхөж байна.
  • Дэлхий дээр ч Отелууд төрөөгүй л байна даа.
  • Би кактус цэцэгтэй адил. Миний цэцэг зөвхөн сонгосон хүнд минь л дэлбээлдэг.
    • эхийн тулд ноцтой шалтгаан байх ёстой.
    • Би кактус цэцэгтэй адил. Миний цэцэг зөвхөн сонгосон хүнд минь л дэлбээлдэг.

    Нум

  • Сайн хүн олон байх ёстой.
  • Би хэнд өртэй вэ, бүгдийг нь уучилъя.
  • Хамгийн сайхан амралт бол дэлхийг тойрох аялал.
  • Аливаа асуудлын гол нь түүний хамрах хүрээ.
  • Миний дууриах хүн-хаан хүн Иван.
  • Надад хэн ч уурлаж чадахгүй.
  • Хүн чанар нь зулгаана гэдэг чинь юу гэсэн үг вэ?
  • Амлалтаа биелүүлэх нь бусдаас ялгарах юмгүй барагтайхан хүмүүсийг л чимдэг.
  • Өмнө нь сэтгэл зовно гэдэг тэнэг хэрэг. Нөхцөл байдлаас болж шийдье.
  • Үгэндээ хүрдэггүй хүн үгэндээ хүрдэг байх ёстой.
  • Матар

  • Би ойрын занд гүйгч биш, холын зайнд гүйгч ч биш. Би марафонд гүйгч.
  • Ганц дайчин ч дайчин.
  • Хууль битгий зөрч. Өөр нэг зүгээр өнгөрлөө ч чамайг барина шүү.
  • Надад их юм хэрэггүй. Миний хөрөнгө-миний амжилтын толь.
  • Амьдрал бол буудал бүртээ хувиарын дагуу ирдэг галт тэрэгтэй адил.
  • Гэртээ суугаад холын орны тухай ярьж суух сайхан.
  • Жинхэнэ Матрын ордны хүн сайн конъякны адил чанартай.
  • Уулын орой дээрээс доош нулимахын тулд бүх л амьдралынхаа туршид уулын орой руу мацахад болохгүй юмгүй.
  • Жил ирэх тутам би залуужиж байна.
  • Би шүгэлдэхгүй яваад л аваад л байна. Харин явж оччихоод тавихгүй дээ.
  • Хумх

  • Бусадтай адилхан байх хичнээн уйтгартай гээч.
  • Би чамайг бодож олсон болохоор миний хүсэж байгаа шиг бол.
  • Элдэв балай зан тэнэгүүдийн хувь тавилан.
  • Ирээдүй сайхан байх ёстой.
  • Сахиусан тэнгэр шиг ариун байх хэцүү ч байх л ёстой.
  • Сайн санаа сайн үйлээс ч чухал.
  • Шинийг санаачлагч болохын тулд эхлээд уламжлалыг мартах хэрэгтэй.
  • Секс гэнээ? Амьдралд түүнээс чухал олон зүйл бий.
  • Эхлээд найз нөхөд, дараа нь хэрвээ цаг үлдвэл гэр бүл.
  • Надаас илүү сайхан сэтгэлтэй, надаас илүү жавхаатай хүн байхгүй.
  • Загас

  • Хэн нэгнийг ойлгоно гэдэг туслахаас чухал.
  • Загас уснаас татгалзаж чадахгүйн адил согтууруулах ундаанаас татгалзаж чадахгүй.
  • Уйтгартай хүмүүс дэг журмыг бодож олсон байх.
  • Нөгөөдөр хийж болох юмыг маргааш гэх хэрэггүй.
  • Миний амлах яахав дээ. Амлаа л биз. 
  • Яарч юм хийнэ гэдэг зажилж байхдаа залгихтай адил.
  • Би өөрөөсөө бусдыг ойлгоход бэлэн байна.
  • Уд мод салхинд бөхийдөг бол царс унадаг.
  • Бүгд намайг завгүй гэдгийг мэднэ. Гэвч чухам юу хийдгийг минь бараг хэн ч мэдэхгүй. :)
  • Намайг битгий шах, гараас загас мултарч байгаа юм шиг алга болоод өгнө шүү.

2 сэтгэгдэл:

turuu ahiinhaa duu n at: May 30, 2011 at 6:58 AM said...

yag taaraw 

Munguunuu_munguu at: July 4, 2011 at 12:04 AM said...

shal hudlaa hilentsiihen geheer l neeh aimaar ym bichdiin hilents gdg nerend ni taaruulaad taamaglaad zohiochihdog ymuu haahsaan

Post a Comment