468x60 Ads

.


Хайрын 100н өдөр /өгүүллэг/

Хайрын 100 /сургамжит өгүүллэг/


Хоёр найз цэцэрлэгт хүрээлэнд ярилцан сууна. Бүсгүй:Би уйдаад байна.Найз залуутай байж үргэлж хамтдаа байх юмсан.


Залуу:Болзох хүнтэй бол би лав энд ингэж суухгүй.


Бүсгүй:Хоёулаа нэг тоглоом тоглохуу?Их сонирхолтой байж магадгүй.



Залуу:Тоглоомоо ямар тоглоом?


Бүсгүй:Тун энгийн 100өдөр чи миний найз залуу бол би чиний Найз охин байя.


Залуу:Сонирхолтой л юм цаг ч зугаатай өнгөрөх байх.


Бүсгүй:За тэгвэл өнөөдөр эхний өдөр нь шүү.Бас бидний анхны болзоо.Юу хийцгээх вэ?


Залуу:Хосууд кино үздэг биздээ.Гоё кино гарч байгаа гэж сонссон кино театр орвол ямар вэ?


Бүсгүй:Тэгье надад чинийхээс дээр санаа алга. /Шинэхэн хосууд болзоогоо ингэж эхэллээ/


2дахь өдөр:Хосууд концерт үзэж.залуу нь бүсгүйдээ гялалзсан түлхүүрны оосор авч бэлэглэв.


3дахь өдөр:Тэд найзынхаа төрсөн өдөрт зориулж бэлэг худалдаж аван хамтдаа мөхөөлдөс идэн анх удаагаа бие биенийгээ тэвэрлээ.


7дахь өдөр:Хосууд уулан дээр гарч нар жаргахыг харлаа.Шөнө болж орчиныг тэргэл саран гэрэлтүүлж одод түгэх хүртэл тэд өвсөн дээр сууж ярилцав.


25дахь өдөр:Залуу Бүсгүйгээ дагуулан паркаар зугаалж хөвөн чихэр авч өглөө аймшигийн агууд тэд гараасаа атган явав.


67дахь өдөр:Хосууд цирк үзхээр явлаа.Циркийн алайлагч бяцхан одой хүн Бүсгүйг туслуулхаар тайзанд урьж.харин залуу инээдээ барьж ядан суулаа.Тоглолт дууссаны дараа циркийн гадаа сууж байсан мэргэч эмэгтэй тэр 2-г хараад /Энэ цаг үес эхлэн бүх хоромыг хайрлаж яваарай/ гээд босоод явжихав.Тэд юу ч ойлгосонгүй тэгэсгээд л юм яриад өнгөрөв.


84дахи өдөр:Нар жаргаж байхад тэд анх удаагаа үнсэлдлээ.Шөнө дунд болтол үзэсгэлэнт ододыг ширтэж Элдэвийг ярилцан суув.Яг энэ үер од харавхад Бүсгүй дотроо юу ч юм хүсжээ.


99дахь өдөр:Энэ өдрийг тэд энгийнээр өнгрөөхийг хүслээ.Хотын гудамжаар алхаж,цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр сууна.


13цаг 23минут:Миний ам цангаж байна.Залуу:эндээ хүлээж бай би уух юм аваад ирье.


13цаг 45минут:Бүсгүй 20гариу минут хүлээлээ.Залуу ирсэнгүй гэтэл огт танихгүй нэгэн эр Бүсгүйд ойртон ирж -Гудамжны өнцөгт нэг залууг согтуу жолооч дайрчаад зугтаачлаа Тэр залуу чамайг энд байгаа гэж хэлсэн гэхийг сонсоод бүсгүй хар хурдаараа гүйлээ.Бүсгүй үл таних хүний заасан гудамжаар дөнгөж эргэтэл Залуу зам дээр хэвтэж байгаа харагдав.Түүний толгойноос цус асгарч газраар урсаж байсан ундаагаа гартаа чанга атгасаар байлаа.Түргэн тусламжийн тэрэг ирж залуу авч явахад Бүсгүй эмнэлэг дээр хамт очив.Бүсгүй эмнэлэгт уйлан өдөржин хүлээж суулаа.


23цаг 51минут:Эмч уучлаарай бид чадах бүхнээ хийлээ одоохондоо амьд байгаач хүнд гэмтэлээс болоод ямар ч найдваргүй болсоныг хэлэхэд маш харамсалтай байна.Бид түүний халааснаас энэ захидлыг олсон юм чамд өгөх нь зүйтээ байх.Эмч Бүсгүйн гарт захидлыг атгуулаад Залуу дээр орхыг зөвшөөрлөө.Бүсгүй нулимсаа урсган байж залууг хархад яг л унтаж байгаа мэт тайван харагдана.Арай ядан захидлыг задлан уншихад:Тун удахгүй бидний 100дахь өдөр болно.Чамтайгаа хамт байсан болхоор энэ бүх л өдөр мартагдахааргүй сайхан өнгөрсөн.Хэдийгээр чи заримдаа уйтгартай бодлогоширонгуй байдаг ч миний амьдралд жаргал авч ирсэн юм шүү.Би өнгөрсөн хугацаанд чамайг миний жинхэнэ хайр гэдгийг мэдээгүй явсандаа харамсаж байна.Дэргэд минь үүрд хамт байгаач хонгор минь.Би чамд хайртай гэж цэвэрхэн бичсэн байлаа.


23цаг 58минут:Хайрт минь од харвахад миний юу хүссэнийг мэдэхүү?Бидний 100өдөр үүрд үргэлжлээсэй гэж хүсж залбирсан юм.100өдрөө үүрд үргэлжлүүлье намайг битгий орхиочдээ.Би чамд хайртай Хайртай шүү дээ.Энэ үгийг хэлэх боломж олгоочдээ.../Хэмээн уйлсаар байлаа/Цагийн зүү 12-г заахад залуугын зүрх цохилхоо болилоо.Энэ тэдний 100дахь өдөр байлаа.

4 сэтгэгдэл:

Mrjabga at: May 18, 2011 at 11:56 PM said...

balain

Ardkaa at: May 20, 2011 at 7:17 AM said...

Үнэхээр сэтгэл хөдөлгөмөөөр юм, Дотор оволзоол явчилаа

Ida_kkke at: May 21, 2011 at 7:05 AM said...

goy yum bn nadad mash ih taalagdlaa

idree at: May 27, 2011 at 10:06 PM said...

vnheer saihan tvvh bna
 

Post a Comment