468x60 Ads

.


Харин та таларха

-Шөнөжин хурхирдаг нөхөртөө таларх. Учир нь тэр хаа нэг газар, хэн нэгэн бүсгүйтэй биш харин тантай л хамт унтаж байна шүү дээ.
-Аяга угаахгүй гэж гомдоллож байгаа охиндоо таларх. Учир нь охин чинь гудамжаар тэнээгүй харин гэртээ байна.
-Татвар төлөхдөө таларх. Учир нь та мөнгөтэй байна.


-Хувцас чинь багтахгүй байвал өөртөө баярла. Учир нь гэвэл та идэх хоолтой байна.
-Угааж, цэвэрлэх ёстой гэртэй байгаадаа баярла.
-Хажуу айлынхаа чимээг тэсвэрлэж байгаадаа таларх. Учир нь та сайн сонсголтой байна.
-Өдөржин ажиллаад ядарсан биендээ таларх. Учир нь та шургуу хөдөлмөрлөх чадвартай байна.
-Өглөө эрт дуугарах цагны сэрүүлэгт таларх. Учир нь та энэ өглөө амьд сэрж байна шүү дээ.
Эцэст нь та сөрөг бүхнээс эерэг зүйлийг олж харж чадвал амьдрал чинь гэрэл гэгээгээр дүүрэн байх болно гэдгийг санаарай.

3 сэтгэгдэл:

Noknok at: March 2, 2011 at 6:16 AM said...

Alivaa yumnii sn taliig oljj harj baigaa buhendee talarh

Zuk9394 at: March 3, 2011 at 3:38 AM said...

yamar goy ugnuus ve

Zuk9394 at: March 3, 2011 at 3:38 AM said...

kkk tsaga olj ynshla ... bayrlalaa andaa

Post a Comment