468x60 Ads

.


Яг одоо хайртай гэдэгээ хэл(өгүүллэг)

https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjEFTm3z9R24kFcj1ZI0bW9smoHIQMehLotj_tPnogwPkopnI-37uIUWWP2qhLRkdhX6aPu5xBY3-Dz8yeayznDkr5zQRXxsegDqcWSa2VycN6otcf9wQhiAvo8O1zgUIliqYhI7mxGnmnS/s200/shiljilt+oguulleg.jpg 

“Хэрвээ чи хэн нэгэнд хайртай бол амжиж яг одоо л хайртай гэдгээ хэл. Дараагийн хэдэн минутанд юу болохыг чи төсөөлж ч чадахгүй шүү дээ.”


 Дал гарсан сайхан хос хуульчийн тасалгаа руу явж орлоо. Хөндлөнгөөс харахад салах өргөдөл барьж яваа нь илэрхий харагдана. Өмгөөлөгч тэдний салах гэж байгааг сонсоод маш гайхсан ч, удтал ярилцсаны дараа хүсуудтай ойлголцсон юм.
Хосуудын хамт амьдарсан 40 жилээ алдаа байсан гэж ярьж байлаа. Харин урьд нь яагаад гэрлэлтээ цулуулаагүйгээ тайлбарлахдаа хүүхдүүд нь бага байсан тул хүүхдүүдйинхээ амьдралд хар толбо үлдээх вий гэдгээс айж байсан гэнэ. Одоо бол гэрлэлтээ салгахад хосуудад юу ч саад болохооргүй болсоноос гадна, хүүхдүүд нь ч тус тусын амьдралаар амьдарч,эцэг эх дээрээ ч цөөн тоотой ирдэг болжээ. 

Өмгөөлөгч тэднийг салах өргөдөл дээр гарын үсэг зурахаас нь өмнө хичнээн хичээгээд ч эвлэрүүлж чадсангүй. Харин гарын үсгээ зурсны дараа эхнэр нь нулимс унаган байж нөхөртөө “Би чамд үнэхээр хайртай... гэхдээ цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна” гэв. Харин нөхөр нь “Зүгээрээ, би чамайг ойлгож байна” гэхээс өөр үг хэлсэнгүй. Үүнийг харж суусан өмгөөлөгч хоёр хөгшнийг үдийн хоолонд урихад, эхнэр нь бага зэрэг бодолхийлснээ “Би зөвшөөрч байна. Одоо бид чинь зүгээр л найз нөхдийн л холбоотой үлдэж байна шүү дээ” гэв...

Зоогийн ширээний ард нам гүм. Зөөгч бүсгүй тэдэнд шарсан тахианы мах авч ирж өглөө. Хөгшин эр тахианы махан шорлогийг авч эмэгтэйн зүг хандуулан “Май үүнийг ав, чиний дуртай зүйл” гэлээ. Үүнийг харсан өмгөөлөгч “Боломж байгаа л юм байна даа” гэж бодлоо. Гэтэл эхнэр нь “Чи үргэлж л өөрийгөө бодож, миний юу хүсч байгаа талаар хэзээ ч бодож байгаагүй. Би энэ шорлогонд чинь дургүй гэдгийг чи мэддэггүй юм уу? энд л бүх асуудал байсан юм.” хэмээн баргар царайлан өгүүлэв. Өнгөрсөн жилүүдэд эхнэр нь үргэлж л тахианы маханд дуртай нөхрөө баярлуулахын тулд зоогийн газар хамт орох бүртээ шорлог авч иддэг байжээ. Харин нөхөр нь эхнэрээ гомдоохгүйн тулд захиалсан шорлогийг нь бүгдийг нь иддэг байсан аж. Үнэндээ тэдний хэн нь ч тахианы шорлогонд дуртай байсангүй...

Тэр шөнө хөгшин эр огт унтаж чадсангүй. Орон дотроо эргэж хөрвөн зөвхөн түүнийгээ л бодож, цээжин дээр нь бул чулуу шиг зүйл даран хөндүүрлэж зовооно. Эцэст нь хөгшин эр, хайртай эхнэртээ тоотойхон хэлж байсан “Би чамд хайртай” гэдэг үгийг хэлэхийг туйлаас хүсч утсаа аван эхнэр лүүгээ залгав. Харин энэ үед нөхөртөө гомдсон гомдлоосоо болоод огт унтаагүй байсан эхнэр нь утас дуугарахын сонсоод авахыг ч хүссэнгүйгээр барахгүй, тасралтгүй хангинах утасныхаа хонхыг унтраав.

Эхнэр энэ үед нөхрийнх нь зүрх үе үе өвддөгийг ч уурандаа мартаж орхисон байлаа.
Харин дараагийн өдөр нь эхнэр, нөхрөө зүрхний шигдээсээр нас эцэслэснийг сонссон бөгөөд үлдээсэн захидлыг нь хүлээн авчээ. Захидал дээр “Хамгаас хайрт гэргий минь чиний гарт энэхүү захидал очсон бол би нэгэнт энэ хорвоод байхгүй болсон гэсэн үг. Гэрлэлтийн даатгалын мөнгө ердөө 100-хан доллар болно гэж би огт санасангүй, гэхдээ би чамд гэрлэхдээ амлаж байсан амлалтаа биелүүлэхийг л хүссэн юм. Энэ ертөнцөөс явсан ч гэсэн чамайгаа хайрлаж хамгаалж байна гэсэн амлалт шүү дээ.
Чи минь урт насалж, жаргалтай амьдраарай. Би чиний хажууд үргэлж байсаар байх болно. Би чамдаа хайртай...” гэсэн байв.

Эхнэрийнх нь нулимс гол мөрөн мэт урсана...
“Хэрвээ чи хэн нэгэнд хайртай бол амжиж яг одоо л хайртай гэдгээ хэл. Дараагийн хэдэн минутанд юу болохыг чи төсөөлж ч чадахгүй шүү дээ.”

2 сэтгэгдэл:

Bsb_maral at: March 14, 2011 at 5:34 AM said...

yahaw hoorhom dajgvi ogvvlleg bna shoo

idree at: May 27, 2011 at 10:12 PM said...

амьдралдаа хэзээ ч хэлж зүрхлэхгүй хүн бна

Post a Comment