468x60 Ads

.


Кинонд секс....

 Кинонд хүний амьдралын хамгийн  нандин зүйлийг  харуулах шаардлагатай гэж үү?  Бид киноноос үзсэн зүйлээ бодит амьдралаас олж харахыг хичээдэг нь нууц биш.  Зарим киноны секс дүрслэл бодит байдлаас хол зөрдөг гэдэгтэй олон орны хүмүүс санал нийлдэг аж.


Кинонд сексийн үеэр заавал хөгжим эгшиглэдэг
Зарим хүмүүс хөгжмийн аянд секс хийх дуртай байдаг нь киноны романтик хөгжмийн ая, секс дүрслэл нь сексийн дур хүслийг өдөөдөг гэдэгт итгэдэгтэй холбоотой. Гэвч та секс хийх үедээ хөгжим тавьж, эсвэл кино үздэг гэж үү? Хажуу өрөөний хүнээ сэрээхгүйн тулд л биш бол сексийн ид оргил үед чанга хөгжим тавих нь ховор. 

Хосууд үргэлж зэрэг дур тавьдаг
Кинонд эмэгтэйчүүд секс хийх болгондоо дур тавьдаг төдийгүй хамтрагчтайгаа зэрэг дуусгадаг нь гайхмаар хэрэг. Харин бодит амьдрал дээр энэ нь үнэнээс хол зөрүү юм. Учир нь ийм зүйл маш ховор тохиолддог гэдгийг бид мэднэ.

Кинонд эмэгтэйчүүд сексийн дараа нүцгэн явдаггүй
Би эмэгтэйчүүдийг сайн мэдэхгүй ч би л хувьдаа сексийн дараа  босч юм уух бол биеэ халхлах шаардлага гардаггүй. Бас миний найз бүсгүй ч энэ хооронд өөрт нь томдсон миний цамцыг өмссөн байхыг хараагүй.

Кинон дээр сексийн дараа заавал хүүхэд олддог
Секс мэдээж жирэмслүүлж болно. Гэвч хүсээгүй жирэмслэлтийн тухай голдуу өгүүлдэг телевизийн сүүлийн үеийн цувралууд таныг жирэмснээс хамгаалах  эм одоо хүртэл гараагүй бил үү гэж бодоход хүргэж мэднэ.

Онгон насаа гээх нь кинонд хамгийн чухал үйл явдал
Хэрэв таныг киноны эмэгтэй гол дүрийн нэг гэж төсөөлвөл онгон биеэ  хэнд хэзээ өгөхөө шийдэхийн тулд танд  дор хаяж нэг  улиралын хугацаа шаардлагатай. Харин эцэст нь та хайртай хүнээ гомдоох, жирэмсэн болох, эсвэл дараа нь харамсах алдаа гаргахын аль нэгийг нь сонгоно. Хэрэв адал явдалт кино бол таны онгон бие амьд үлдэх цорын ганц зам болно.

Кинонд зөвхөн хамгийн сайхан бүсгүйчүүд секс хийдэг
Хүмүүс киноноос зөвхөн сайхан бүсгүйчүүдийг л харахыг хүсэх нь мэдээж. Үгүй бол кино сонирхолтой болж чадахгүй.

0 сэтгэгдэл:

Post a Comment