Ээжийн тухай шүлэг орууллаа
Ээжээ Би Таньдаа Хайртай
Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон
Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ
Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.
Энэ дэлхийн эгэл бурхан
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.
Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүйНялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэлНас насны намарт Мартагдана гэж үгүй...
Ээжээ гэж би хэлд орсон
Ээжээ гэж би хэлд орсон
Энхэр нярай насандаа
Эгшиг бүүвэй үгүйлээд
Ээ ээ, ээдээ ээдээ гээд
Ээрч муурч уйлахдаа
Эгшиг бүүвэй үгүйлээд
Ээ ээ, ээдээ ээдээ гээд
Ээрч муурч уйлахдаа
Энэрэл хайрын учиг
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л сайхан үгээр
Эрхэлж анх хэлд орсон
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л сайхан үгээр
Эрхэлж анх хэлд орсон
Элдэв өнгөнд дурлаж
Энэ биеэрээ гоёсон
Эрмэг залуу насандаа
Ээжээ гэж дуудахдаа
Энэ биеэрээ гоёсон
Эрмэг залуу насандаа
Ээжээ гэж дуудахдаа
Эмгэрч яваа ээж минь
Эрхгүй муухай санагдаж
Эргэж харахдаа уцаарлаж
Ээдэж анх ухаан суусан.
Эрхгүй муухай санагдаж
Эргэж харахдаа уцаарлаж
Ээдэж анх ухаан суусан.
Эргэх хорвоогийн жамаар
Эсэргэн бүхнийг амсаад
Эргүү арилах насандаа
Элбэрэл хайраа санахдаа
Эсэргэн бүхнийг амсаад
Эргүү арилах насандаа
Элбэрэл хайраа санахдаа
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л муухай хүнийг
Эрээд эрээд олохгүй дээ
Эмтэрч анх хайр төрсөн
Энэ л муухай хүнийг
Эрээд эрээд олохгүй дээ
Эмтэрч анх хайр төрсөн
Ээжээ Би Таньдаа Хайртай
Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Таньдаа Хайртай
Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий
Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий
Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа
Эх орон минь та үзээрэй
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий
Эхийн тухай дуу (Мөнхийн ус)
Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа
Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг санан
Өрөвдөж явлуу ээжийгээ
Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ
Ганганах шувууд буцахын цагт
Ээж минь намайгаа дурсаад
Гадны хүнээс сурагласаар
Хүүгээн хүлээж суугаа даа
5 сэтгэгдэл:
гоя юмаа зарим нэг хүмүүс нь шүлэг нтр зохиогоод хэ хэ
woow saihan bna
гоё юмааа ээжийгээ улам хайрланааа хэхэ
эгэлгүй энэ амьд бурхад ээжийгээ бид хайрлаж явах учиртай . ээжээ охин нь танийгаа үнэхээр их санаж байна. тань өвөрт таньгаа тэврээд унтхыг хүсэж байна ээжээ
goy yumaa blog deeree tavij bolohuu
Post a Comment