Айж үхлээс бүү зугтаа анд минь
Ардаас чинь биш урдаас чинь ирнэ
Амьдрал хүсэл зориг чинь харин
Арагшаагаа биш урагшаагаа түлхдэг юм
* * *
Угтан ирэх ирээдүй авсны амсар дээр дуусаж
Уудам орчлонгоос зөвхөн өнгөрсөн чинь үлдэнэ
Үхлийн өмнө ирээд ухаарахгүйн тулд амьдар
Yүрдийн амдралд чи өөрийгөө үлдээх гэж үх
* * *
Орчлонгоос би зовлон тасалж төрөхдөө
Огтор сарны гэрлээс жаргал горьдож уйлаагүй
Өвөр нь хөлөрсөн орчлонгын гуниг сарьниан хашгирахдаа
Өр зөөлөн ээжийгээ цочооё гэж бодоогүй
* * *
Нүднээс гарсан нулимс газар уналгүй зүрхэнд дусахад
Нүгэл ууссан хорвоогийн гунигыг тайлах гэж сэтгэл чичрнэ
Насны нимгэнийг цоолон гэмшлийн үзүүр цухуйхад
Намрын алтан навч шиг итгэл минь салж одно.
* * *
Тээглэж бүдэрсэн тавилангын чулуутай хамт
Тэнэг алдааны минь хэлтэрхий цуг хоцрог
Алдах алдаа настай минь цуг элэгдэж
Амьдрал алдаа хоёр минь надтай цуг дуусаг
Бага насны шүлгүүд
1 сэтгэгдэл:
hamgin dod taliin shuleg nada yaag tohirchijee
Post a Comment