Чикаго хотын дунд сургуулийн сурагчид дэлхийн долоон гайхамшгийн тухай хичээл үзэж байлаа. Сурагчид энэ хичээлдээ маш их дуртай байсан тул байгш нь хичээлийн төгсгөлд дэлхийн гайхамшгуудын талаар бичиж, бичсэнээ унших даалгавар өгчээ.
Хүүхдүүд хичээл дуусах дөхөж байгааг анзаарч дор бүрнээ их л хичээнгүй бичиж, багшдаа шалгуулах цагыг хүлээж байлаа.
Ангийн хүүхдүүдийн ихэнхи нь бичиж дууссаныг хараад, багш бүсгүй сурагчдыг нэг нэгээр нь босгож бичсэнийг нь уншуулжээ. Хүүхдүүд дэлхийн гайхамшгуудыг ээлж дарааллан маш сайн хэлцгээж байлаа. Египетийн “Пирамид”, Энэтхэгийн “Таж Махал”, Аризонагийн “Grand Canyon”, Панамын суваг, Хятадын “Цагаан хэрэм” гэж бүгд л дэвтэртээ бичицгээжээ.
Гэхдээ нэг л охин хэнийг ч анхаарах сөхөөгүй, даалгавраа чимээгүйхэн бичиж суув. Багш бяцхан охин руу хандан, дэлхийн гайхмшгуудаа бичсэн эсэхийг нь асуухад охин хариуд нь
“Их олон болохоор зөв буруу эсэхдээ эргэлзээд л байна.” гээд санаа алдлаа.
“Зүгээр дээ, бид чамд туслаж чадах ч юм билүү. Бидэнд бичсэнээ уншаад өгөөч” гэж багш хэлэв.
Ингээд ангийн хамгийн бяцхан, бас хамгийн даруухан охин дэвтэрт бичсэнээ уншиж эхэллээ.
“Миний бодлоор дэлхийн долоон гайхамшиг гэдэг бол хүрэх, амтлах, харах, сонсох, мэдрэх, инээх бас хайрлах мэдрэхүй гэж бодож байна гээд уртаар санаа алдлаа.
Охиныг уншиж дуусахад ангид ширээн дээр өнхрөх харандаанаас өөр чимээ сонсогдсонгүй.
Заримдаа томчууд бид бяцхан хүүхдүүдийн мэддэг зүйлийг ч мэддэггүй. Бидэнд заяасан дэлхийн гайхамшиг бол үнэхээр мэдрэхүй гэдэгтэй үүнийг уншсан хэн ч санал нийлэх бизээ.
1 сэтгэгдэл:
talagdlaa
Post a Comment