- Эрэгтэй хүн залуухан эмэгтэйн хажууд байхдаа илүү эрч хүчтэй, залуу, хүч чадалтай болсон мэт боддог. Харин эмэгтэй хүн өөрийгөө илүү жин нэмж, сайхан харагдахаа больсон гэж үздэг.
Ер нь эмэгтэй хүн өөрийн биеийн өө сэвтэй хэсгийг хэрхэн нууж далдлах тал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж байдаг. Үүнээсээ болоод сексээс тааламж авч чадахгүй байх нь бий. Харин эрчүүд тэднийг ингэж хөшүүн байдал гаргах болсон хийгээд секст хүйтэн хөндий хандах болсныг нь тэр бүр ойлгодоггүй байна.
- Ер нь эмэгтэй хүн өөрийн төгс бус биеийн галбирыг хараад гутарч улмаар эрэгтэй хүнтэй ойртохоосоо хүртэл ичдэг. Харин эмэгтэй хүний гэдсэндээ хэдэн нугалаастай, ташаагаараа харвинтай байгаа эсэх нь эрчүүдэд тийм ч сонин биш. Харин эрчүүдийг эмэгтэй хүний үсний өнгө, нүдний гэрэлтэх харц, сэтгэл хөдөлгөм дуу хоолой нь цахилгаанд цохиулах мэт болгодог. Иймд бүсгүй та дэмий зүйлд шаналж, толгойгоо гашилгаж суусны хэрэггүй.
- Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг байгаа төрхөөр нь хүлээн авч хайрладаг. Гэтэл бүсгүй та төгс төгөлдрийг эрхэмлэх туйлбаргүй зангаасаа болж дэмий зүйлд цаг заваа зарцуулаад зогсохгүй хайртыгаа хүртэл алдаж мэдэх юм шүү. Иймд сексээс таашаал авч чадахгүй байгаагаа өөрийн биеийн галбиртайгаа холбон үзэж, өөрийгөө шийтгэх хэрэггүй.
- Залуу насанд сексийн ажил хийхийг хувь тавилан хэмээн үздэг билээ. Тэгвэл таны насанд томоожих үе нь болсон гэж үзэж байна уу? Нэгэн сонирхолтой жишээ дурьдахад зарим оронд загас наадуулах ажлыг 70 нас хүртэл хийж болно хэмээн үздэг байна. Сексийн идэвхтэй байдлыг хэдий чинээ удаан хугацааны турш хадгалж чадна тэр хэмжээгээрээ залуу насаа удаан хадгалж чаддаг ажээ.
- Сексийн дур ханалтыг биеэрээ амсаж мэдэртлээ эмэгтэй хүнд илүү удаан хугацаа шаардагддаг бол эр хүний хувьд эсрэгээрээ байдаг ажээ. Өөрөөр хэлбэл энэ үзэгдэл нь хөгширтлөө эмэгтэй хүнд явагддаг байна.
- Сексийн идэвхтэй байдлыг хадгалж чадсан эмэгтэй хүн 7-10 жил удаан амьдардаг байна.
/Хань/
1 сэтгэгдэл:
mmmm. ene chin zuvhun emegteichuuded zoriulsimu
Post a Comment