Төрөө админ нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй тул уйлах шахаад хэхэ. Үнэхээр гоё өгүүллэг байна. Үнэхээр гоё зохиож. Уншаад дараа нь ээждээ хайртай гэж хэлэх байх гэж бодлоо...
Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ єглєє айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав єглєєний цайгаа уун ажлын шинэ єдрийг угтаж, харин би хєтєвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хvрэм гvйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хvнийг мартаж болохгvй. Тэр хvн бол тогооч, зарц, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бvх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ....
Том эгчийн ажилдаа ємсєх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж єгнє. Бага эгчийн vс гэзгийг ороож маяглахад нь туслана. Бvх гэрийнхэний єглєєний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хєлд ороогvй мєлхєє над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримт хавтсаа мартчихсан, гээчихсэнийг ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашгирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нєгєє єрєєнєєс бага эгч индvvдсэн ємдєє асууна. Мєнєєхєн л ээж тvvнийг нь хэзээ ч юм индvvдээд бэлдчихсэн байснаа авчирч єгнє.
Хачирхалтай нь нэргvй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгvй. Бvгд л их л чухал царай эсгэн хємсгєє зангидан яарч байснаа хаалга тас хийтэл хаан гарч одно. Араас нь ээж “Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо ав, малгайгаа мартлаа” гэж хашгирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гvйж гарна.
Ингээд нэг юм єглєєний бужигнаан дуусч ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс тєгсгєл гэж vгvй. Хєтєвчин дээр сууж залхсан би часхийтэл хашгиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлvvлнэ гэсээр ээжийн минь vнэт цагаас нэлээн хэсэг явчихна. Vдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир тvvнээс ємнє гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас хvнс цуглуулна. Ээж минь баадуутай юм шиг нvдний минь ємнє борви бохисхийхгvй ажиллана. Харж суусан би ємдєндєє хvндэрч хєнгєрєхгvйг хичээн харж сууна, єєрийгєє зугаацуулна. Ядахад цэвэрлэсэн эмхэлсэнийг нь би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж бас ажилласаар. Vдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хvлээсэн авч утсаар залгаад “Ажилтай” гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хvлээн хєрнє. Ээж урамгvйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгvй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан ороогvй учир дэмий дотроо бодохоос цаашгvй.
Ээж бол миний хувьд бvхий л хорвоо ертєнц. Намайг ангир уургаараа амлуулж, халуун энгэртээ тэврэн бvvвэйлж, энхрийлэн хайрладаг хvн бол ээж. Ээжийнхээ зєєлєн гар, уянгалаг хоолойгоор би ертєнцийг таньж эхэлсээр. Гэвч бид хоёрын хамт байх цаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс тєгсгєлгvй ажил туйлдаа хvрнэ. Ажил тарах цагаар баахан ууртай, єлсгєлєн хvмvvс орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голно шилнэ, зарим нь ирэхгvй оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хvлээсээр. Єнєєдєр л гэхэд ахыг ирэхийг хvлээгээд цонхоор нvдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан хєтєвчнєєсєє босч алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгvй бол загнахсан гэж хvснэ. Даанч би дэндvv балчир, дэмий л ээжийгээ єрєвдєн харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертєнц намайг дийлээд нэг мэдэхэд унтчихсан байна.
Ингээд нvдээ нээхэд бас л нэг єглєє. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг vvр шєнєєр ирэн иртэл хvлээж нойр муутай хоноод бvгдээс эрт боссон нь илэрхий. Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангvй. Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бvхнийх нь хариуд баярлалаа гэж ганц хэлчих хvн байсангvй. Нэг л их завгvй хvмvvс тус тусын хэрэгтээ яаран ээжийг минь vнэгvй зарцын дайтай ч vзэхгvй, талархах нь vгvй гэхэд ойлгох ч гvйд миний уур хvрнэ. Бас л нэг єглєє урьдын адил ард vлдлээ. Гэхдээ бvх зvйл дандаа ийм байхгvй. Ядаж би єдрєєс єдєрт єсч торниж байгаа нь нэг єєрчлєлт. Би хэлд ороод хамгийн тvрvvнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ дээ.
Бодлыг минь таасан юм шиг ээж намайг тэврэн єргєєд энхрийлэн vнслээ. “Миний зулзага л надад хань болох юм даа” ээж санаа алдана. Би сэтгэл дотроо “Ээжээ би танд хайртай. Аминаасаа таслан тєрvvлээд миний л тєлєє амьдарч, бие сэтгэлээ харамгvй єгдєг тандаа баярлалаа” гэж хашгирна. Ээж минь чихээрээ биш ч сэтгэлээрээ сонсон мэдрэх шиг намайг улам дотноор тэврэхэд халуун илч нь биеийг нь тєєнєх мэт. Энэ хорвоод хамгийн тvрvvнд мэдэрдэг, насан туршид vл хувирах хамгийн vнэнч, хамгийн агуу хайр эхийн хайр. Vнэгvй авчихаад тєлж дуусдаггvй асар их єртэй хvмvvс билээ бид.
Ээжээ, хvv нь хурдан том болноо. Тэгээд тэр нэгэн vгийг тандаа заавал хэлнэ. “Баярлалаа.”
Зохиогч Т.Хонгорзул
Нулимсаа хvртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур нь хvртэл шувуудаа хvлээн эзгvйрэхдэг энэ хорвоод
Нvглийн дундах цор ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур нь хvртэл шувуудаа хvлээн эзгvйрэхдэг энэ хорвоод
Нvглийн дундах цор ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
15 сэтгэгдэл:
Eejdee huu n hairtai
ymr goy ym be .tegehdee heleh gheer negl zorig hurdeggui yma
сайхан болсон байна. Баярлала
Ээжээ хүү нь таньдаа хайртай шүү
eejdee hyzgaargui ih hairtai achiig ni zaaval hariulnaa
Ээждээ би хайртайь хайртай, баярлалаа гэдэг үгээ ээжээсээ харамласан биднийг өршөөгөөрэй
eejee huu ni ch gsn tanidaa mash ih hairtai my eejiig Oyunmonk gdg ymaa bas aawdaa gsn ih hairtai aaaaaaaaaaaa
Eejee huu ni tanidaa hairtai, bas aavdaa hairtai! Hairtai!
Wow unen nice
EEJDEE HAYZGAARGVI IH HAIRTAI TA MINII HYWID BYRHAN YUM SHVV
eej ee tandaa ene ertunziin oddoos iluu hairtaigaa ogtorgui shig uudam setgeld jn oglooo bur shivnedeg yum shuu hervee ta anzaarval hezee negen zagt namaig oilgoh boln oo hairtai tandaa...
eejee bi tanidaa buh oddiig toolood terniigee heden myngaar urjullsentee tentsuu hairtai shuu
bayarlala nadad mash ih taalagdlaa eejee ohin ni tanidaa hamgaas ih hairtai shuu
сайхан өгүүллэг байна би өнөө өглөө ээжийгээ гомдоосон тэгээд утсаар залгаж уучлаарай би таньдаа хайртай гэж хэлэх гэж байгаад яагаад ч юм мсж явуулчихсан. орой ирэхээр нь таньдаа хайртай гэж хэлнээ хүү нь таныгаа дахиж гомдоохгүй ээ ээжээ
Ene horvoogiin burhan ijiidee bi hyazgaargui ih hairtai.....
Post a Comment