468x60 Ads

.


Амьдрал баримтлах зарчим (зурхай)


Хонь
Хүний ертөнцөд өөрийгөө илэрхийлэхийн бэлгэдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Би өөрөөсөө эхлээд ертөнцийг өөрчилж эхэлнэ.
- Би бол биеэ даасан, нэгэн цул, биеэ хянах чадвартай бодгаль
- Би илүү сайн болох гэсэн хүсэл зоригийг өөртөө хөгжүүлж буй
- Одоогийнхоос илүү сайн хүн болох боломж бололцоо надад бий
- Идэвхгүй, үлбэгэр байгаа хүмүүсийг ч би хойноосоо дагуулна
- Би дайчин болохоор биеэ хамгаалах чадвартай, ямар ч дайснаасаа илүү хүчтэй.
- Би зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Дараа нь хэмээн хойш тавихгүй.
Үхэр
Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлэгдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Амьдрал хүч чадалд чинь тохирсон ажил үүргийг хэзээд хүлээлгэж чаддаг. Материаллаг сонирхолд хэт автан, баяжихыг эрмэлзэн, зугаа цэнгэлд хэт автах тусам хүч чадал харих болно
- Дэлхий дээр жаргалтай амьдрана гэдэг бол бага зүйлсээр сэтгэл ханахыг хэлнэ
- Амьдралынхаа долоодох жил болгонд идэж, уух, өмсөх зүүхээ хязаарлан, сэтгэл санаагаа ариусгах шаардлагатай. Учир нь энэ үед хүний биеийн эрчим хүч шинэчлэгдэн цэнэглэгддэг.
- Физик хүч чадлыг хөдөлмөрөөр оюуны хүч болгон хувиргана.
- Хоёрдугаарт явна гэдэг бол хүч чадлаа хэмнэж байна гэсэн үг.
- Гоо үзэсгэлэнг бүтээ, учир нь тэр ертөнцийг аварна.
Ихэр
Хүний нөхөрлөл, мэдээлэл, солилцооны бэлэгдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хүн болгон тэнгэр газрыг холбож байдаг
- Зуучлагч нь хоёр талын аль алинд нь үйлчлэхгүй холбоно.
- Мэдээлэл солилцоо их хурдан явагдах ёстой.
- Нөхөрлөл гэдэг бол адил үүрэг зорилготой, төстэй үзэл бодолтой хүмүүсийн холбоо юм. Найз нөхдийн үйл ажиллагаа нэг л чиглэлтэй байна. Тэд зовлон жаргалаа адилхан хуваалцдаг.
- Найз нөхөртөө үнэнч бус байх нь өөрөө өөрөөсөө урваж байгаа хэрэг. Үүнээс болоод бие махбодын бодисын солилцоо хямардаг төдийгүй хорвоо ертөнцтэй харьцах харьцаа ч замарна.
Мэлхий
Хүний гэр орон, гэр бүл, эх орон, төрөл садантай холбоотой харьцааны бэлгэдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Чи ганцаараа биш байгаа газар болгонд гэр бүлийнхэн дундаа байгаа мэт бай.
- Эцэг эх хоёроо дээдэл.
- Чамайг төрүүлж өсгөсөн хүнийг үзэн ядах нь амьдралын модыг огтлох лугаа адил чиний үндэс суурийг сулруулан сэтгэл санааны хоосролд хүргэнэ.
- Зүрх сэтгэл амгалан байх нь хаана ч гэсэн гэр оронтой байх боломж олгоно.
- Хаа сайгүй амьдар.
Арслан
Хүний хайр энэрэл, бүтээлч, сэтгэлгээний бэлгэдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хүн болгон бүтээгч мөн
- Уран бүтээл гэдэг нь шинэлэг шийдлийг хайх арга мөн агаад хаана ч, хэзээ ч хэрэг болдог.
- Уран бүтээл хайр хоёр зүрх сэтгэлийг хатуужуулна.
- Уран бүтээлд тэмүүлдэггүй ч бусдад ч хайрлагдахгүй, өөрөө ч хайрлаж чадахгүй.
- Өгөөмөр зан гэдэг бол өөрийгөө удирдах чадвар, зүрх сэтгэлийн мэргэн ухаан.
- Нар гэдэг бол хамгийн сайн эмч, харин нарны гэрлээр өөрийгөө эмчилнэ гэдэг нь төгс төгөлдөрт тэмүүлэн амьдрахыг хэлж буй.
Охин
Хүний бусдын төлөө амьдрах мөн чанарын бэлгэдэл мөн.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Оюун ухаан бол таны бодгалийн үндсэн хэсэг гэж битгий бод. Оюун ухаанаараа өөрийгөө болон хорвоо ертөнцийг ойлгоно гэдэг юуг ч ойлгохгүй байхыг хэлнэ.
- Рационал, логик сэтгэлгээ нь оюунлаг хөгжлийн дайснууд юм.
- Бүх юм бодлоос эхэлдэг.
- Бодол санаагаа ариусгавал амьдралын эзэн болох төдийгүй мөрөөдлөөрөө, бодлоороо ирээдүйгээ загварчлах болно.
- Хүн болгон өөрийнхөө төлөө амьдрахдаа бусдад үйлчилдэг.
- Буруу алхмаа уучлан мартваас ул мөрийг нь салхи үлээн арилгана.
Жинлүүр
Хүний хоёлон амьдрах мөн чанарын бэлгэдэл юм.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өөрийгөө бусдын нүдээр харвал түүнийг таньж мэдэж чадна.
- Өөртөө байхгүй чанарыг бусдаас нөхөн авч бай
- Алтан дунжийг хайна гэдэг нь ямар ч нөхцөл байдалд тайван байхыг хэлнэ.
- Ямар ч ажлыг дуусгаж бай.
- Зорилгодоо хүрэх замд маань нэг ч алдаа байх ёсгүй
Хилэнц
Хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл билээ.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Ил тод юм болгонд нууц бас буй.
- Жижиг нууцад хүрснээр сэтгэл бүү хана, тэгвэл илүү том нууцыг олж мэднэ.
- Оюуны өөрчлөлт хувьсал нь ертөнцийн нууцад хүрэх зам мөр мөн.
- Элдэв шунал тачаалыг март, учир нь тэр оюуны хувьсал хөгжлийн эсрэг зам юм.
- Бохир буртагтай усыг бус, цэвэр ариун цэцэн ухааныг цугпуулж сур.
- Өөрийгөө хэзээ ч битгий буруутга, өөрийгөө болон бусдыг муугаар бүү бод, бүү шүүмжил, тэгвэл нүгэл болгон чинь арилна.
- Өс хонзонг бүү өвөрлө, тэгж чадвал нүдний чинь гал асч, харагдахгүй болгоныг ч олж үзнэ.
Нум
Хүний сурах, заах арга чадварын бэлэгдэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Оюун ухааны хөдөлгөөнт чанар бол шавийн үнэн чанар мөн.
- Шинжлэх ухаануудыг нэгтгэх нь ухамсрыг тэлж өгнө.
- Хүн дэлхийг бүтэн тойрсон цагтаа бүрмөсөн орхиж явна.
- Чи дүгнэлт болгоныхоо дараа гурван цэг тавьж бай.
- Чиний амнаас зөвхөн ерөөлийн үг гарч байг, тэгвэл чиний хэлснээр бүх юм болох агаад Бурханы хилэн ч чамайг тойрч өнгөрнө.
Матар
Хүний өөрийгөө хазаарлах, хянах нь мөн чанарын илэрхийлэл болдог.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хуулийг дага
- Хэрвээ чи хүслээ хязгаарлаж чадахгүй бол хориотой зүйлийн тухай
бодохоо боль. Тэгсэн цагт амьдралын зорилгыг чи ойлгоно.
- Хүсэл тачаалаа хазаарлах нь урт наслахад хүргэнэ.
- Тайван биеэ хянаж байх нь төлөвлөгө тань гэнэт өөрчлөгдөхөөс аварна.
- Гучин жил тутам чиний амар тайван, хатуу чанга байдлыг шалгуурт оруулдаг.
- Шийдвэрийг өөртөө л гаргаж бай.
- Муухайн зан бус, харин хичээл зүтгэл л таныг амжилтанд хөтөлнө.
- Эр зориг бол чиний амьдралын зам заагч мөн.
Хумх
Хүний шинийг сэдэх, сэтгэх мөн чанарын мэдээллийн бэлгэдэл болдог
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Хорвоо ертөнцөд бүх юм хатуу журамтай, замбараатай байдаг.
- Аливаа үзэгдлийн зүй тогтлыг олох чадвар нь Бурханыг ойлгох боломжийг олгоно.
- Уламжлалыг мартвал шинэчлэгч болно
- Ямар ч хүнийг ойлгож болно
- Бүх өнгө хоорондоо нийцдэг.
Загас
Дээрх бүх мөн чанарыг базан агуулж байдгаас гадна хэрхэн хэрэгжуүлэхийг мэддэг.
Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өдөр болгон өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөө шинэ зүйлийг хайж ол
- Чамаар дамжуулан хүсэл зоригоо илэрхийлэхэд нь Бурханд саад бүү хий.
- Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдрэх нь чухал.
- Хүн болгоны сүнсийг хайрлаж, үзэгдэл болгоны далд шалтгааныг харж сур
- Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгож сур.

0 сэтгэгдэл:

Post a Comment